2Коринт 13

13
Дахин анхааруулга
1Би гурав дахь удаагаа та нар дээр очих гэж байна. Хоёр юмуу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг.#Дх 17:6, 19:15 2Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо би урьдчилан сануулж хэлсэн. Урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь эдүгээ би урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй. 3Та нар миний дотор Христ ярьдаг эсэх нотолгоог эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм. 4Учир нь Тэр мөхөсдөлөөс болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөсдөвч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно. 5Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтдаа унадаггүй л юм бол! 6Харин бид шалгалтдаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би найдаж байна. 7Гэвч та нарыг бурууг бүү үйлдээсэй, ингэхдээ бидэнд үнэлэгдэхийн тулд бус, харин магадгүй бид ч адил чадаагүй тэр зөв зүйлсийг та нарыг үйлдээсэй хэмээн Бурханд бид залбирдаг юм. 8Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө бол чадна. 9Бид мөхөс, та нар хүчтэй байхад бид баярладаг. Та нарыг төгс болоосой гэж бид залбирдаг. 10Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний өгсөн эрх мэдлийнхээ дагуу ширүүн дориун хандахгүй гэсэндээ юм.
Төгсгөлийн мэндчилгээ ба залбирал
11Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. 12Ариун үнсэлтээр харилцан мэндчилээрэй. 13Ариун хүмүүс бүгд та нартай мэндчилж байна. 14Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

2Коринт 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү