2Петр 3
3
Эзэн ирэх тухай амлалт
1Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь 2ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм. 3Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.#Иуд 18 4Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. 5Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.#Эх 1:6–9 6Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж.#Эх 7:11 7Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. 8Хайртууд минь, Эзэний хувьд харин нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг.#Дуу 90:4 9Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг. 10Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. 11Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? 12Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. 13Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.#Иса 65:17, 66:22; Илч 21:1
Эцсийн ятгалга
14Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. 15Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. 16Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг. 17Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. 18Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.
Одоогоор Сонгогдсон:
2Петр 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: