2Самуел 11

11
Давид Батшебатай завхайрав
1Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.#1Шс 20:1 2Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ. 3Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь
—Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. 4Тиймээс Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд#11:4 Цэвэрших ёсны өдрүүдийг гүйцээсэн гэсэн утгатай бололтой. Лев 15:19 үз. гэртээ харив. 5Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж
—Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв. 6Тиймээс Давид Иоаб уруу хүн явуулж
—Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулжээ. 7Уриа түүн дээр ирэхэд Давид түүнээс Иоаб болон ард олны сайн сайхан ба тулалдааны явцын талаар лавлан асуув. 8Тэгээд Давид Уриад
—Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа, хааны өргөөнөөс гарч явсанд хаан түүний араас бэлэг илгээв. 9Гэвч Уриа гэртээ харилгүй хааны өргөөний үүдэнд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтжээ.
10Уриа гэртээ хариагүй гэж Давидад мэдэгдэхэд тэр, Уриад
—Чи аянаас ирээгүй гэж үү? Яагаад чи гэртээ харьсангүй вэ? гэв. 11Уриа Давидад
—Бурханы авдар, Израиль, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Та амьд! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв. 12Иймд Давид Уриад
—Өнөөдөр бас энд үлдэгтүн. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь ч Иерусалимд байв. 13Давид Уриаг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоожээ. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэр#11:13 эсвэл аяны ор дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.
Уриаг хөнөөв
14Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээлээ. 15Тэр захидал бичихдээ
—Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. 16Иймээс Иоаб хотыг ажиглаад, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. 17Хотын хүмүүс гарч ирэн Иоабтай тулалдахад Давидын зарц нарын зарим нь унаж үрэгдсэн бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. 18Тэгээд Иоаб хүн илгээн тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгджээ. 19Тэр элчид тушааж
—Тулалдааны бүх үйл явдлыг хаанд мэдэгдэж дуусгахад, 20хэрэв хааны хилэн дүрэлзэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм их ойртов? Хэрмэн дээрээс тэд харвана гэдгийг та нар мэддэггүй юм уу? 21Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан билээ? Тебезэд байхад нь нэгэн эмэгтэй хэрмэн дээрээс тээрмийн бул чулууг унагаж, түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм их ойртов?” гэж чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.#Шүү 9:53 22Ингээд элч мордон Давид дээр ирж Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв. 23Элч Давидад
—Дайсны эрчүүд бидний эсрэг давуу хүчээр байлдан хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг гулдан хаалганы үүд хүртэл шахав. 24Тэгэхэд хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарц нар үрэгдэж мөн таны зарц хит хүн Уриа ч үхэв гэж өчив. 25Тэгэхэд Давид, элчид
—Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж түүний урмыг сэргээ гэв. 26Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. 27Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв.
Давидыг Натан буруушаав
Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү