2Самуел 14
14
Абсалом Иерусалимд эргэж ирэв
1Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов. 2Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд
—Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун. 3Тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйн аманд хэлэх үгсийг нь хийж өгөв. 4Текоагийн эмэгтэй хаанд айлтгахдаа, нүүрээрээ газар унаж мөргөөд
—Тусалж хайрла, хаантан минь гэв. 5Хаан өнөөх эмэгтэйгээс
—Юунд вэ? гэж асуухад эмэгтэй
—Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь өөд болсон билээ. 6Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав. 7Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав. 8Тэгэхэд хаан эмэгтэйд
—Гэртээ харь. Чиний талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв. 9Харин Текоагийн эмэгтэй, хаанд
—Хаан эзэн минь ээ, хилэнц нь над дээр болон эцгийн минь гэр дээр бууг. Харин хаан хийгээд түүний сэнтий нь гэмгүй гэв. 10Хаан түүнд
—Чамд хэн үг хэлнэ, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв. 11Тэгэхэд өнөөх эмэгтэй
—Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан
—ЭЗЭН амьд!#14:11 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв. 12Тэгтэл тэр эмэгтэй
—Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан
—Айлтгагтун! гэжээ. 13Эмэгтэй
—Юунд та Бурханы ард түмний эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан та ингэж хэлснээрээ өөрийгөө ялтан болгож байна. 14Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг. 15Хүмүүс намайг айлган сүрдүүлснээс болж би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн билээ. Тиймээс таны шивэгчин би “Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад. 16Учир нь хаантан сонсож, намайг болон хүүг минь Бурханы өвөөс таслан устгах хүний гараас шивэгчнээ аврах болно” гэсэн юм. 17Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг#14:17 эсвэл бүхнийг мэддэг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв. #2См 19:27 18Тэгэхэд хаан өнөөх эмэгтэйд хариулан
—Миний асуух зүйлсээс юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй
—Хаан эзэн минь, хэлэгтүн гэв. 19Ингээд хаан
—Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан
—Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ.#14:19 эсвэл асууснаас чинь булзах аргагүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ. 20Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.
21Тэгэхэд хаан Иоабт
—Харагтун, би үүнийг үйлдье. Тиймээс явж, залуу Абсаломыг буцааж авчрагтун гэв. 22Иоаб нүүрээрээ газар унан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб
—Хаан эзэн минь ээ, боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би нүдэнд тань тааллыг олсноо мэдлээ гэв. 23Ингээд Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд буцааж авчрав. 24Харин хаан
—Түүнийг гэрт нь хариул, нүүрийг минь бүү хараг гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.
Давид Абсаломыг уучлав
25Тэгтэл бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй. 26Тэр толгойгоо хусуулахдаа (хүнддээд байдаг тул жил бүрийн сүүлчээр хусуулж) үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байж. 27Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд үзэсгэлэн гоо дүр төрхтэй байв. 28Ингээд Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хааны царайг нэг ч удаа харсангүй. 29Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүнд хүн явуулсан боловч тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв. 30Тиймээс Абсалом зарц нартаа
—Хар даа, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байдаг бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар Иоабын тариалангийн талбайд гал тавив. 31Тэгэхэд Иоаб босож, Абсаломын гэрт ирэн түүнд
—Чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галдан шатаав? гэв. 32Абсалом, Иоабт
—Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв. 33Иймээс Иоаб хаан дээр очин айлтгасанд хаан, Абсаломыг дуудаж ирүүлэв. Абсалом, хаанд бараалхаж хааны өмнө нүүрээрээ газар унан мөргөхөд хаан, Абсаломыг үнсэв.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 14: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: