2Самуел 18:31-33

2Самуел 18:31-33 АБ2013

Харагтун, куш хүн хүрч ирэн —Хаан эзэнд сайхан мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв. Хаан куш хүнд —Залуу Абсалом мэнд үү? гэхэд, куш хүн —Хаантны дайснууд болон муу санаа өвөрлөн таныг эсэргүүцэгчид нь тэр залуугийн адил болох болтугай гэв. Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.