2Тимот 3

3
Эцсийн өдрүүд дэх итгэл сүсэггүйдэл
1Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. 2Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, 3үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, 4тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. 5Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай. 6Айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж зүсэн бүрийн тачаалдаа хөтлөгдсөн гэнэн эмэгтэйчүүдийг олзлогчид ч тэдний дунд бий. 7Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй. 8Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм.#Гэт 7:11 9Гэвч тэд цааш амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.
Паулаас Тимотод өгсөн үүрэг
10Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, 11хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм.#Үйл 13:14–52, 14:1–7,8–20 12Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. 13Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна. 14Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай. Чи хэнээс сурснаа мэдэх бөгөөд 15Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн. 16Бичвэр бүр#3:16 эсвэл Бүх Бичвэр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. 17Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.

Одоогоор Сонгогдсон:

2Тимот 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү