Үйлс 20
20
Паул Македони ба Грекээр явав
1Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. 2Тэр тэдгээр нутгаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд 3гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв. 4Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гаи, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. 5Тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. 6Бид Исгээгүй талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.
Паул Трой уруу аялсан нь
7Долоо хоногийн эхний өдөр#20:7 ЗБ-т Бямба гарагт эсвэл Ням гарагт талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. 8Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. 9Тэнд Юутух гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойронд автжээ. Тэрээр нойрондоо дийлдэн гурван давхраас уначихав. Очиход үхсэн байлаа. 10Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд
—Бүү сандар. Тэр амьд байна гэлээ. 11Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. 12Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
Тройгоос Милет уруу аялсан нь
13Харин бид усан онгоцоор Асст түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ явган явж очих санаатай байлаа. 14Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв. 15Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын эсрэг талд хүрч, дараа өдөр нь Самост хүрч, удаах өдөр нь Милетэд ирэв. 16Паул боломжтой бол Пентэкостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.
Паул Ефесийн удирдагчидтай ярилцсан нь
17Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав. 18Тэднийг ирэхэд тэр
—Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш ямар байсныг минь та нар мэднэ. 19Би Эзэнд даруу зан хийгээд нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан. 20Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, 21Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн. 22Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. 23Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. 24Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.#2Тм 4:7
25Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ. 26Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. 27Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ. 28Бурхан Өөрийн цусаар#20:28 эсвэл Түүний Хүүгийн золиост үхлээр эсвэл Түүний Хүүгийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы#20:28 ЗБ-т Эзэний чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. 29Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. 30Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. 31Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. 32Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд өв өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна. 33Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй. 34Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний төлөө энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа. 35Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
36Тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сөгдөн залбирлаа. 37Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв. 38Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байлаа. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.
Одоогоор Сонгогдсон:
Үйлс 20: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: