Үйлс 23
23
1Паул Зөвлөлийг анхааралтай харан
—Эрчүүд ахан дүүс ээ! Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө сайн мөс чанартай амьдарч ирлээ гэв. 2Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэд нь зогсогсдод амыг нь алгад гэж тушаав. 3Тэгэхэд нь Паул түүнд
—Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг жанчихыг тушааснаараа хуулийг зөрчиж байгаа хэрэг бус уу? гэхэд#Мт 23:27–28 4тэнд байгсад
—Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ. 5Паул
—Ах дүү нар аа, би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй. “Ард түмнийхээ удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг гэв.#Гэт 22:28
6Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд
—Ах дүү нар аа, би бол фарисайн хүү фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амиллын төлөө шүүгдэж байна гэж хашхирав.#Үйл 26:5; Флп 3:5 7Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хамаг олон хуваагдав. 8Садукайчууд амилал ч, тэнгэрэлч ч, сүнс ч байхгүй гэж ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг ажгуу.#Мт 22:23; Мк 12:18; Лк 20:27 9Их шуугиан дэгдэж, фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан
—Энэ хүнд ямар ч буруу алга. Сүнс эсвэл тэнгэрэлч түүнтэй ярьсан бол яахав? гэцгээв. 10Маргаан ширүүсэж эхэлсэнд тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга айхдаа, тэдний дунд орж түүнийг салгаж аваад хуаранд аваачихыг цэргүүддээ тушаав.
11Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон
—Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
Паулыг хөнөөх хуйвалдаан
12Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав. 13Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ. 14Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очиж
—Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав. 15Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.
16Хуйвалдааныг мэдсэн Паулын эгчийн хүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ. 17Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж
—Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв. 18Тэр түүнийг мянгатын дарга дээр дагуулж ирээд
—Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг гуйсан юм гэжээ. 19Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад
—Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув. 20Тэр
—Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэтээр түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэх гэж зөвшилджээ. 21Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв. 22Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа
—Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.
Захирагч Феликт Паулыг аваачив
23Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж
—Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв. 24Мөн тэд захирагч Феликт Паулыг эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргажээ. 25Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.
26“Эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж Клауд Луси мэндчилье. 27Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад би Ромын иргэн болохыг нь мэдсэн тул цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм. 28Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан. 29Тэгээд буруутгал нь тэдний хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин, үхэх эсвэл шоронд орох ямар ч ял түүнд байхгүй юм байна. 30Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй танд явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг гэж тушаав” [Баяртай] гэжээ.
31Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрт авчирлаа. 32Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ. 33Тэд Кайсарид ирж, захирагчид захидлыг гардуулан, Паулыг түүний өмнө авчрав. 34Захирагч захидлыг уншиж, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ
— 35Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.
Одоогоор Сонгогдсон:
Үйлс 23: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: