Үйлс 4
4
Петр, Иохан нар зөвлөлийн өмнө
1Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар,#4:1 ЗБ-т ахлах тахилч нар сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. 2Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. 3Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. 4Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.
5Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. 6Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа. 7Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,
—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? гэж байцаав. 8Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд
—Ард түмний захирагчид болон ахлагч нар аа! 9Бид уг өвчтэй хүнд сайн үйл хийснийнхээ төлөө, тэр хэрхэн эдгэрсний тухайд өнөөдөр байцаагдаж байгаа бол, 10та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израиль түмэн мэдтүгэй. 11Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.#Дуу 118:22 12Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.
13Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв. 14Эдгэрсэн хүн тэдэнтэй зогсож буйг хараад, тэдэнд эсэргүүцэн хэлэх юу ч байсангүй. 15Тэгээд тэднийг Зөвлөлөөс гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн
— 16Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн илт гайхамшиг нь Иерусалимд суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид үгүйсгэж чадахгүй. 17Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд сануулъя гэцгээв. 18Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав. 19Гэвч Петр Иохан нар тэдэнд
—Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. 20Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ. 21Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа. 22Гайхамшгаар эдгэсэн тэрээр дөч гаран насны хүн байлаа.
Зүрх зоригийг гуйв
23Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нарын болон ахлагчдын хэлсэн бүхнийг уламжлав. 24Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн
—Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ.#Гэт 20:11; Нех 9:6; Дуу 146:6 25Та бидний өвөг, зарц Давидынхаа амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,
“Юунд харийнхан уурсаж,
Ард түмнүүд дэмий зүйл сэднэ вэ?#Дуу 2:1–2 (LXX)
26Эзэн ба Түүний Христийн эсрэг
Газар дэлхийн хаад сууцгааж,
Захирагчид цугларцгаав”
гэсэн. 27Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ.#Мт 27:1–2; Мк 15:1; Лк 23:1,7–11; Иох 18:28–29 28Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ. 29Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч. 30Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв. 31Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.
Итгэгчид хөрөнгөө хуваалцав
32Итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан ба тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэсэнгүй, харин тэдний бүх юм нийтийнх байв.#Үйл 2:44–45 33Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ. 34Гачигдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид цөм түүнийгээ зараад, худалдсан өртгийг нь авчирч, 35элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. 36Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф 37өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.
Одоогоор Сонгогдсон:
Үйлс 4: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: