Үйлс 5:28-32
Үйлс 5:28-32 АБ2013
Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой. Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ. Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. Эдгээрийн гэрч нь бид төдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы өгсөн Ариун Сүнс юм гэхэд нь