Үйлс 7

7
Зөвлөл дээрх Стефаны үгс
1Тэргүүн тахилч
—Энэ үнэн үү? гэв. 2Тэгтэл тэр ингэж хэлэв.
—Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,#Эх 12:1 3“Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг уруу явагтун” гэсэн. 4Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьшсан. Тэгээд эцгийг нь өөд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ.#Эх 11:31, 12:4 5Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.#Эх 12:7, 13:15, 15:18, 17:8 6Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт ирмэл хүн болон боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана.#Эх 15:13–14 7Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч ирэх бөгөөд энэ газарт Надад мөргөх болно” гэжээ.#Гэт 3:12 8Тэр түүнд хозлолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийг төрүүлж, найм дахь хоног дээр нь хозлов. Исаак Иаковын, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болов.#Эх 17:10–14, 21:2–4, 25:26, 29:3—35:18
9Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж,#Эх 37:11,28, 39:2,21 10түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.#Эх 41:39–41 11Египет болон Канаан даяар өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг өвгөдөд маань хоол хүнс олдохоо больжээ.#Эх 42:1–2 12Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг өвгөдийг маань тийш нь анх удаа явуулсан. 13Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн.#Эх 45:1,16 14Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх төрөл төрөгсөд далан таван хүнээ дуудуулжээ.#Эх 45:9–10,17–18, 46:27 15Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ.#Эх 46:1–7, 49:33 16Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ.#Эх 23:3–16, 33:19, 50:7–13; Иош 24:32
17Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн өсөж, олширч. 18Энэ нь Иосефыг мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ.#Гэт 1:7–8 19Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан.#Гэт 1:10–11,22 20Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.#Гэт 2:2 21Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, өөрийн хүү шигээ асран өсгөв.#Гэт 2:3–10 22Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.
23Тэгээд тэр нас дөч хүрэхэд Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв.#Гэт 2:11–15 24Тэдний нэг шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад түүнийг хамгаалан, өнөө египетийг цохин унагаж дарлагдсан хүний өшөөг авчээ. 25Бурханаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй. 26Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. 27Гэтэл хөршөө бэртээж байсан нэг нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ? 28Өчигдөр чи тэр египетийг алсныхаа адил намайг алах гээ юу?” гэв. 29Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.#Гэт 18:3–4
30Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна.#Гэт 3:1–10 31Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч 32“Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй. 33Харин Эзэн түүнд “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл. 34Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.
35“Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег бутанд үзэгдсэн тэнгэрэлчийн гараар захирагч бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн юм.#Гэт 2:14 36Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.#Гэт 7:5, 14:21; Тоо 14:33 37Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил#7:37 эсвэл Намайг илгээснийхээ адилаар эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.#Дх 18:15,18 38Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэрэлч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэр хүлээн авсан юм.#Гэт 19:1—20:17; Дх 5:1–33 39Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн. 40Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд зориулан бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас удирдан гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж байлаа.#Гэт 32:1,23 41Ийнхүү тэд тэр өдрүүдэд тугал хийж, тэрхүү шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.#Гэт 32:2–6 42Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү?#Амо 5:25–27 (LXX) 43Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Райфан бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад тийш зайлуулах болно” гэсэн байдаг.
44Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.#Гэт 25:9,40 45Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь өмнөөс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.#Иош 3:14–17 46Бурханы өмнө Давид тааллыг олж, Иаковын Бурханд орших газар олъё гэж тэр гуйсан.#2См 7:1–16; 1Шс 17:1–14 47Харин Түүнд өргөө босгосон нь Соломон билээ.#1Ха 6:1–38; 2Шс 3:1–17 48Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчээр 49“Эзэн айлдахдаа
«Тэнгэр болбоос
Миний сэнтий,
Газар болбоос
Миний хөлийн гишгүүр билээ.
Надад зориулж та нар
ямар сууц барих юм бэ?
Миний амрах газар гэж юу байх вэ?#Иса 66:1–2
50Энэ бүх юмсыг Миний мутар
бүтээгээгүй гэж үү?»”
гэсэн байдаг.
51Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.#Иса 63:10 52Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ. 53Та нар хуулийг тэнгэрэлч нараар ирсэн тогтоол гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.
Стефаныг чулуудаж алав
54Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа. 55Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
56Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. 57Гэтэл тэд чанга орилолдон чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч, 58түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. 59Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,
—Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв. 60Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар
—Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү