Үйлс 9
9
Саул итгэсэн нь
1Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж, 2мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. 3Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд 4Саул хөсөр унан
—Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод
— 5Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр
—Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм. 6Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв. 7Түүнтэй хамт явж байсан эрчүүд дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. 8Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав. 9Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.
10Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр
—Ананиа гэж айлдахад тэр
—Үзэгтүн, би энд байна, Эзэн гэв. 11Эзэн түүнд
—Бос, “Шулуун” хэмээх гудамж дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэрээр яг одоо залбирч, 12Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. 13Гэвч Ананиа хариуд нь
—Эзэн, би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон. 14Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. 15Харин Эзэн, түүнд
—Яв, учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав бөгөөд 16Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ. 17Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад
—Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ. 18Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв. 19Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.
Саулын Дамаск дахь тунхаглал
20Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад
—Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв. 21Түүнийг сонссон бүхэн гайхшран
—Энэ чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн биш бил үү? гэцгээж байлаа. 22Харин Саул улам хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.
Саул иудейчүүдээс зугтсан нь
23Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаав.#2Ко 11:32–33 24Гэвч хуйвалдаан нь Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд гулдан хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа. 25Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг сагсанд суулгаж хэрэм дагуулан буулгажээ.
Саул Иерусалимд
26Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа. 27Харин Барнаб түүнийг элч нар дээр дагуулан ирж, замдаа тэр Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн хэлжээ. 28Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд орж гарч, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. 29Тэр гректэнгүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. 30Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав. 31Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.
Айнийн эдгэрэл
32Нэгэн удаа Петр хааяагүй хэрэн явсаар Луддад амьдрагч ариун хүмүүс дээр хүрч ирэв. 33Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. 34Петр түүнд
—Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал гэхэд Айни тэр даруй бослоо. 35Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
Петр Лудда болон Иоппад
36Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ. 37Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн үхжээ. Түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. 38Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв. 39Петр босож, тэдний хамт явж очиход түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв. 40Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост
—Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. 41Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс мөн бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. 42Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, Эзэнд олноороо итгэжээ. 43Петр хэд хоног Иоппад, арьсчин Симоныд байлаа.
Одоогоор Сонгогдсон:
Үйлс 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: