Колоссай 1
1
Мэндчилгээ
1Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимотоос 2Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
Паул колоссайчуудын төлөө Бурханд талархав
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь 4бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрыг чинь сонссоны учир бөгөөд 5тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. 6Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. 7Үүнийг та нар, өмнөөс маань#1:7 ЗБ-т өмнөөс чинь үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан.#Кол 4:12; Флм 23 8Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан. 9Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай 10мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж, 11Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, 12гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. 13Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. 14Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.#Еф 1:7
Христийн дээд эрх мэдэл
15Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. 16Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. 17Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. 18Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой.#Еф 1:22–23 19Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон 20Түүний загалмайн цусаар#1:20 эсвэл Түүний Хүүгийн цусаар эсвэл Түүний Хүүгийн золиост үхлээр амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.#Еф 2:16 21Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч 22одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. 23Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.
Колоссайчуудад Паулын хүсэл
24Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. 25Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. 26Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. 27Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм. 28Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна. 29Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.
Одоогоор Сонгогдсон:
Колоссай 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: