Дэд хууль 18
18
Левичүүд ба тахилчдын эрх ямба
1Леви тахилчид болох бүх Леви овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд өргөх галан тахил болон Түүний өвөөс идэх болно. 2Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө өв нь байх юм.#Тоо 18:20
3Ард түмнээс буюу үхэр эсвэл хониор нядлах тахилыг өргөдөг тэднээс тахилчдын авах хувь гэвэл, тахилчдад хаа, хоёр эрүү, гэдэс дотрыг өгөх ёстой. 4Чи түүнд үр тариа, шинэ дарс, тосныхоо дээж мөн хониныхоо ноосны дээжийг өгөх ёстой. 5ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгийн дундаас түүнийг мөн түүний хөвгүүдийг зогсоон ЭЗЭНий нэрээр үйлчлүүлэхийн тулд үүрд сонгожээ.
6Хэрэв Израилийн бүх нутаг дээрх аль нэг хотод амьдран суудаг леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт сэтгэлийн хүслээр хүрч ирвэл 7ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх леви ах дүүсийнхээ нэгэн адил тэрээр ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно. 8Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.
Жигшүүрт зан үйл
9ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг хийхэд бүү суралц. 10Та нар дунд хүү юмуу охиноо гал дундуур гаргагч, мэргэ төлгөч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,#Лев 19:26; Гэт 22:18 11хараалч, сүнс зуучлагч, хар домч, үхэгсдийг дуудагч бүү байг.#Лев 19:31 12Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулна. 13Чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө гэм зэмгүй бай.#Мт 5:48 14Чиний байлдан эзлэх энэ үндэстнүүд совин тайлагч, мэргэ төлгөчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь тэгэхийг чамд зөвшөөрөхгүй.
Мосе адил эш үзүүлэгч
15Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг#18:15 эсвэл тэдгээр эш үзүүлэгчдийг сонсогтун.#Үйл 3:22, 7:37 16Хореб ууланд хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН Бурханаасаа та нар “ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхэх нь ээ!” гэж хэлсэн бүхний чинь дагуу ингэсэн билээ. 17ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна. 18Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр#18:18 эсвэл тэд тэдэнд хэлнэ. 19Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.#Үйл 3:23 20Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн. 21Та нар зүрхэндээ “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох аваас 22хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: