Дэд хууль 21
21
Эзэнгүй аллагын тухай хууль
1ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүн алагдаад хээр талд хэвтэж байгаа нь олдож, тэр хүнийг хэн алсан нь мэдэгдэхгүй байвал 2танай ахмадууд болон шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж. 3Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь ажилд зүтгээгүй, буулганд ороогүй байгаа охин бярууг авах ёстой. 4Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг хагалаагүй, тариалаагүй, урсгал ус бүхий атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгих ёстой. 5Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ. 6Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгд тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бярууны дээр гараа угааж, 7тунхаглан “Бид энэ цусыг гараараа урсгаагүй, үүнийг нүдээрээ хараагүй. 8Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно. 9Чи ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэхийн тулд гэмгүй цус урсгахыг дундаасаа ийнхүү зайлуул.
Олзлогдсон эмс
10Чи дайсантайгаа тулалдахаар явахад Бурхан ЭЗЭН чинь тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед, 11олзлогдогсдын дунд үзэсгэлэнтэй бүсгүйг чи хараад, түүнийг хүсэмжлэн эхнэрээ болгож авъя гэвэл 12чи түүнийг гэртээ, өөрийн байшинд авчир. Тэр бүсгүй үсээ хусаж,#21:12 эсвэл үсээ тайрч хумсаа авч, 13олзлогдогчийн хувцсаа сольж, гэрт чинь суугаад, эцэг эхийнхээ араас бүтэн сар гашуудсаны дараа чи түүн дээр орж, нөхөр нь болж, тэр чиний эхнэр болно. 14Хэрэв тэр бүсгүй чамд таалагдахгүй байвал чи түүнийг дуртай зүгт нь явуул. Харин чи түүнийг мөнгөөр худалдаж хэрхэвч болохгүй. Чи түүнийг дорд болгож байсан учраас түүнд боол шиг бүү ханд.
Ууган хүүгийн эрх
15Хэрэв хүн хоёр эхнэртэй бөгөөд нэгэнд нь хайртай, нөгөөд хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал, 16хөвгүүддээ өмчөө өвлүүлэх өдөр тэр хүн хайртай эхнэрээсээ гарсан хүүг хайргүй эхнэрээсээ гарсан жинхэнэ ууган хүүгийн өмнүүр ууган хүү болгож болохгүй. 17Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.
Тэрслүү хүүхдүүдийн тухайд
18Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал 19эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд, 20хотынхоо ахмадуудад “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” гэвээс 21хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.
Бусад хуулиуд
22Үхвэл зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг алж, чи түүнийг модонд өлгөвөл 23хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг заавал тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бүр Бурханы хараал болой.#Гал 3:13
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 21: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: