Дэд хууль 29
29
1Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНээс Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ билээ.
Моабт шинэчлэгдсэн гэрээ
2Мосе бүх Израилийг дуудан тэдэнд
—Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн. 3Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ. 4Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн. 5Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Тэгэхэд өмссөн хувцас чинь урагдаагүй, хөлийн чинь гутал ч элэгдээгүй билээ. 6Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, сархад ч уулгаагүй. 7Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.#Тоо 21:21–35 8Бид газар нутгийг нь аваад, Реубен, Гад, Манассе овгийн хагаст өв болгон өгсөн билээ.#Тоо 32:33 9Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.
10Өнөөдөр та бүхэн, танай удирдагчид, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд, 11балчир хүүхдүүд, эхнэрүүд чинь, танай хуаранд суудаг ирмэл хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс авахуулаад усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд 12Бурхан ЭЗЭНий чинь гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна. 13ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгож, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм. 14Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй, 15харин энэ өдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй мөн энэ өдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна. 16Египет газарт бид хэрхэн амьдарч мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бид хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ. 17Та нар мөн тэдэнд байгаа жигшүүрт зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан. 18Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.#Евр 12:15 19Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.) 20ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина. 21Энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг ёрын муу болгоод Израилийн бүх овгоос ЭЗЭН тусгаарлан салгана. 22Хөвгүүдийн чинь хойч үеийнхэн хийгээд алс газраас хүрч ирэх гаднын хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад, 23“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.#Эх 19:24–25 24Бүх үндэстэн “ЭЗЭН энэ газарт яагаад ийм юм хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл 25хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж, 26өөрсдийн мэдэхгүй, ЭЗЭНий өөрсдөд нь өгөөгүй өөр бурхдад очиж, зарагдан мөргөснөөс тийм болжээ. 27Тиймээс ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган, 28ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно. 29Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болой.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: