Дэд хууль 31
31
Иошуа Мосег залгамжлав
(Тоо 27:12–23)
1Тэгээд Мосе, бүх Израильд хандаж эдгээр үгсийг үргэлжлүүлэн ярив. 2Тэрээр тэдэнд
—Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.#Тоо 20:12 3Бурхан ЭЗЭН чинь чамаас урьтаж гатлан чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд газрыг нь эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Тэр өөрөө Иорданыг гатална. 4Урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нарт болон газар нутагт нь ЭЗЭН үйлдсэн шигээ тэдэнд ч бас тийн үйлдэнэ.#Тоо 21:21–35 5ЭЗЭН, тэднийг та нарт тушаан өгөхөд нь та нар миний тушаасан бүх тушаал ёсоор тэдэнд үйлд. 6Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!
7Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд
—Чи тууштай бөгөөд зоригтой бай! Учир нь чи эцэг өвгөдөд нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. 8Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.#Иош 1:5; Евр 13:5
Долоо дахь жилд унших хууль
9Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв. 10Мосе тэдэнд тушаан хэлсэн нь
—Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан баярын үеэр,#Дх 15:1, 16:13–15 11ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго. 12Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа ирмэл хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго. 13Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ ЭЗЭН Бурханаасаа айж эмээхийг сургахын тулд түүнийг сонсгох ёстой гэв.
Мосе Иошуа хоёрт ЭЗЭН айлдав
14Тэгээд ЭЗЭН, Мосед
—Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив. 15ЭЗЭН үүлэн багана дотор, асарт үзэгджээ. Үүлэн багана нь асрын орох үүдэн талд байв.
16ЭЗЭН, Мосед хандаж
—Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно. 17Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно. 18Тэд өөр бурхад уруу эргэсэн. Тэдний үйлдэх хамаг ёрын муугаас нь болж тэр цагт Би тэднээс нүүрээ лавтай буруулна. 19Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичин авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга! Энэ дуу нь Израилийн хөвгүүдийн эсрэг Миний гэрч болохын тулд үүнийг тэдний аманд хий! 20Учир нь би эцэг өвгөдөд нь андгайлсан ёсоороо сүү, зөгийн балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд цадтал идэж, таргалах бөгөөд өөр бурхдад зарагдаж, Намайг үл тоомсорлон, Миний гэрээг зөрчинө. 21Тэдэнд элдвийн хор хөнөөл, зовлон шаналан олноор учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Тэдэнд Миний өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас минь өмнө, өнөөдөр ч төлөвлөж буй санааг нь Би мэдэж байна гэлээ. 22Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.
23Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж
—Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.#Тоо 27:23; Иош 1:6
24Мосе энэ хуулийн үгсийг номд бүрэн бичиж дууссаныхаа дараа 25ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд
— 26Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг! 27Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол! 28Овгийнхоо бүх ахмад болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя! 29Намайг үхсэний дараа та нар завхарч, та нарт тушаасан замаас минь эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, гарынхаа бүтээлээр Түүнийг өдөөн хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна гэв.
Мосегийн дуун
30Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 31: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: