Дэд хууль 9
9
ЭЗЭНд тэрслэхийн уршиг
(Гэт 32:1–35)
1Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна. 2Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, гэдгийг чи мэднэ. Тэдний тухай “Анак хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар сонссон. 3Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.
4ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “Миний зөвт байдлаас болж ЭЗЭН энэ газар нутгийг эзэмшүүлэхээр намайг авчирсан” гэж зүрхэндээ бүү бод. Харин энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм. 5Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.
6ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи хөшүүн хүзүүтэй ард түмэн юм. 7Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв! Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан.
8Тэр ч байтугай та нар Хореб ууланд ЭЗЭНий уур хилэнг өдөөснөөс болж ЭЗЭН та нарт ихэд хилэгнэж, та нарыг устгах гэсэн билээ. 9Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй.#Гэт 24:18 10Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Хуран чуулсан тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үг тэдгээр хавтан дээр байсан. 11Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан, гэрээний хавтанг өгсөн. 12Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн. 13ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа, үзэгтүн, тэд хөшүүн хүзүүтэй ард түмэн байна. 14Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, нэрийг нь тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.
15Намайг буцаж уулнаас буухад, ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан хоёр гарт минь байв. 16Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир 17би өнөөх хоёр хавтанг гартаа авч, та нарын нүдний өмнө шидэж хагалан буталсан билээ. 18Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй нь та нар ЭЗЭНий мэлмийд ёрын муу зүйлийг хийж, Түүний уур хилэнг өдөөсөн бүх нүглийн чинь учир билээ. 19ЭЗЭН та нарт хилэгнэж, та нарыг устгах гэсэн уур, хилэнгээс би айсан юм. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон.#Евр 12:21 20ЭЗЭН, Ааронд ихэд хилэгнэж, түүнийг хөнөөх гэв. Би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан. 21Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь буталж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.
22Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.#Тоо 11:3,34; Гэт 17:7 23ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй.#Тоо 13:17—14:38; Дх 1:21,26; Евр 3:16 24Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.
25Та нарыг устгана гэж ЭЗЭН айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ. 26Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач! 27Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач! Энэ ард түмний зөрүүд зан, гэм буруу, нүглийг нь бүү хараач! 28Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэднийг амласан газартаа аваачих чадалгүй бөгөөд Тэр тэднийг үзэн ядсан учраас тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно. 29Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: