Номлогчийн үгс 5:1-7

Номлогчийн үгс 5:1-7 АБ2013

Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж. Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга. Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин. Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл! Амлаад эс биелүүлснээс амлахгүй байх чинь дээр. Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөр. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан үгэнд чинь уурсаж, гарын ажил хэргийг чинь устгах ёстой юм бэ? Мөрөөдөл ихэдвээс хоосон агаад үг олширно. Харин чи Бурханаас эмээгтүн.