Естер 9:20-22
Естер 9:20-22 АБ2013
Тэгээд Мордехаи эдгээрийг тэмдэглүүлж, Ахашверош хааны хол ойрын бүх аймагт амьдрагч бүх иудей хүнд захидлууд илгээн жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов. Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.