Гэтлэл 19
19
Израильчууд Синаи ууланд
1Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. 2Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ. 3Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан
—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. 4“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.
5Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх.#Дх 4:20, 7:6, 14:2, 26:18; Тит 2:14 #1Пт 2:9 6Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.#Илч 1:6, 5:10 7Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан өөрт нь ЭЗЭНий тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлэв. 8Бүх ард түмэн нийтээрээ
—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.
9ЭЗЭН, Мосед
—Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.
Хүмүүсийг ариусгав
10Бас ЭЗЭН, Мосед
—Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган 11тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ. 12Чи ард түмэнд зориулан уулын эргэн тойронд тиг#19:12 тиг: дугуй хүрээ, дээс гэсэн үг. татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүн заавал алагдах ёстой.#Евр 12:18–20 13Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүн уруу чулуу шидэж эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уулан дээр гарч ирэг гэв. 14Тийнхүү Мосе уулнаас буун ирж, ард түмнийг ариун байлгав. Тэд хувцсаа угаалаа. 15Мосе ард түмэнд
—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв. 16Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.#Илч 4:5 17Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо. 18Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа. 19Дараа нь эвэр бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав. 20ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буулаа. ЭЗЭН, Мосег уулын орой өөд дуудсанд Мосе очив. 21ЭЗЭН, Мосед
—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий. 22ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв. 23Мосе, ЭЗЭНд
—Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та “Уулыг тойруулан тиг татаж, уулыг ариун гэж тунхагла” гэж анхааруулсан билээ гэв. 24Тэгэхэд ЭЗЭН, түүнд
—Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв. 25Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 19: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: