Гэтлэл 2
2
Мосе төрж өсөв
1Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. 2Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуужээ.#Үйл 7:20; Евр 11:23 3Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ. 4Хүүд юу тохиолдохыг мэдэхээр эгч нь зайдуу зогсож байлаа. 5Фараоны гүнж усанд орохоор Нил уруу ирж, шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа. 6Тэр нээж харсанд, харагтун, нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн
—Энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв. 7Түүний эгч нь Фараоны охинд
—Би явж, еврей эмэгтэйчүүдээс танд хөвгүүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу? гэв. 8Фараоны охин түүнд
—Яв! гэхэд охин явж хөвгүүний эхийг дуудлаа. 9Фараоны охин түүнд
—Энэ хөвгүүнийг авч, надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав. 10Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе#2:10 Мосе: евр. “гаргаж авах” гэснээс гаралтай. гэж нэрлээд,
—Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.#Үйл 7:21
Мосе Мидиан уруу зугтав
11Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв.#Евр 11:24 12Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ мөнөөх египетийг алж элсэнд нуужээ. 13Түүнийг дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд
—Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд 14харин нөгөө хүн
—Хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр египетийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? гэсэнд Мосе айж
—Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. 15Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав.#Үйл 7:29; Евр 11:27 Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. 16Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. 17Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд, Мосе босож охидод туслан тэдний хонин сүргийг усаллаа. 18Тэд эцэг Реуелдээ ирэхэд тэр
—Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув. 19Тэд
—Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татаж өгч хонин сүргийг усаллаа гэжээ. 20Тэрээр охиддоо
—Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг хоол идүүлэхээр дууд! гэж хэлэв. 21Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ. 22Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом#2:22 Гершом: евр. “цагаач” гэснээс гаралтай. гэдэг нэр өгөөд
—Би харь газар цагаач болсон юм гэж хэлэв.
23Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ. 24Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав.#Эх 15:13–14 25Бурхан, Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив.#2:25 ЭНО-д Тэдэнд өөрийгөө мэдүүлэв.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: