Гэтлэл 22
22
Нөхөн төлбөрийн хууль
1Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө. 2Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвээс түүний төлөө цусан өшөө байхгүй. 3Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө өөрийг нь худалдах ёстой. 4Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой. 5Хэрэв хүн тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой. 6Хэрэв гал гарч, сундуу бутанд авалцаж, хураасан тариа эсвэл хадаагүй тариа эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой. 7Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой. 8Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой. 9Үхэр, илжиг, хонь, хувцас хунар эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө. 10Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас 11хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авах бөгөөд нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй. 12Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой. 13Хэрэв уг мал нь сэгчүүлж тасчуулсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тасчуулсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй. 14Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой. 15Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс түүний үнэ нь болно.
Нийгэм шашны хууль
16Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.#Дх 22:28–29 17Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал тэр онгон бүсгүйн инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой. 18Удганыг бүү амьд байлга.#Дх 18:10–11 19Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.#Лев 18:23, 20:15–16; Дх 27:21 20ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.#Дх 17:2–7 21Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.#Гэт 23:9; Лев 19:33–34; Дх 24:17–18, 27:19 22Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо. 23Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг лавтай сонсож, 24Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр хороож, эхнэрүүд чинь бэлэвсэн, хүүхдүүд чинь өнчин болно. 25Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.#Лев 25:35–38; Дх 15:7–11, 23:19–20
26Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг.#Дх 24:10–13 27Учир нь түүний цорын ганц бүтээлэг, биеийнх нь хувцас тэр билээ. Тэр хүн өөр юу нөмөрч хэвтэх вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.
28Чи Бурханыг#22:28 эсвэл шүүгчдийг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.#Үйл 23:5 29Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой. 30Чи үхэр ба хоньдынхоо тухайд ч бас ингэ. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг. 31Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.#Лев 17:15
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: