Гэтлэл 29

29
Тахилчдын томилгоо
(Лев 8:1–36)
1Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц, 2буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тосонд багсарсан исгээгүй боов болон тос түрхсэн исгээгүй бин зэргийг авагтун. 3Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн. 4Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа. 5Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, уран нэхсэн ефодын бүсээр бүслэгтүн. 6Толгойд нь толгойн ороолт тавьж, толгойн ороолт дээр ариун титмийг тогтоогтун. 7Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол. 8Тэгээд чи Аароны хөвгүүдийг авчран тэдэнд дотуур дээл өмсгө. 9Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.
10Тэгээд чи уулзалтын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина. 11Тэгээд уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун. 12Чи залуу бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Үлдсэн бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун. 13Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун. 14Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна галд шатаагтун. Энэ нь нүглийн тахил юм. 15Чи бас нэг хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина. 16Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээг тойруулан сүрчигтүн. 17Дараа нь өнөөх хуцыг эвдэн гэдэс дотор болон гуяыг нь угааж, бусад хэсэг болон толгойтой нь хамт тавигтун. 18Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаагтун. Энэ нь ЭЗЭНд өргөх шатаалт тахил буюу ЭЗЭНд өргөх тааламжит үнэр, галан тахил юм.#Еф 5:2; Флп 4:18 19Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина. 20Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аароны баруун чихний гэдэс, хөвгүүдийнх нь баруун чихний гэдэс, тэдний баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэж, цусыг тахилын ширээг тойруулан цацагтун. 21Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана. 22Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.) 23мөн ЭЗЭНий өмнө байх исгээгүй талхны сагснаас нэг дугуй талх, тосонд багсарсан нэг боов ба нэг бинг авч, 24энэ бүгдийг Аарон ба түүний хөвгүүдийн гарт тавьж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. 25Чи тэдгээрийг гараас нь авч, ЭЗЭНий өмнө тааламжит үнэр, ЭЗЭНд өргөх галан тахил буюу шатаалт тахил болгон тахилын ширээн дээр шатаа.
26Дараа нь чи Аароны томилгооны ёслолд зориулсан хуцын өвчүүг авч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь болой. 27Ааронд болон хөвгүүдэд нь зориулсан томилгооны ёслолын хуцаас даллах өргөлд далласан өвчүү ба хандив болгон өргөсөн гуяыг чи ариусга. 28Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм. 29Аароны ариун хувцаснууд нь түүний дараах хөвгүүдэд нь шилжих ба тэд түүнийг өмсөн тослогдох буюу сахил хүртэх болно. 30Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг нь ариун газарт үйлчлэхээр уулзалтын майханд орохдоо эдгээрийг долоо хоногийн турш өмсөх ёстой. 31Чи томилгооны ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун. 32Аарон болон хөвгүүд нь хуцын мах, сагсан дахь талхыг уулзалтын майхны үүдэнд иднэ. 33Тийнхүү өөрсдөд нь сахил хүртээж, өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүллийг хийхэд хэрэглэсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүн идэж болохгүй. 34Хэрэв томилгооны ёслолын мах юмуу талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй. 35Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Ааронд болон хөвгүүдэд нь үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ. 36Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн тахил болгон нэг залуу бух өргө. Тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийх үед түүнийг цэвэршүүлж, ариусгахаар тослогтун. 37Долоо хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж ариусга. Тэгээд тахилын ширээ нь ариунаас ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариусна.#29:37 эсвэл хүрсэн бүхэн туйлын ариун хүчнээс болж хөнөөгдөнө.
Өдөр бүрийн тахил
(Тоо 28:1–8)
38Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно. 39Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 40Нэг хурганд шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэг сайн гурил мөн ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна. 41Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд үүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн. 42Энэ нь ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд чамд үе уламжлан байнгын шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм. 43Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана. 44Би уулзалтын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Түүнчлэн Өөртөө тахилчийн албанд үйлчлүүлэхээр Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана. 45Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно. 46Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египет газраас тэднийг авчирсан Бурхан ЭЗЭН бол Би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний Бурхан ЭЗЭН.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 29: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү