Гэтлэл 30

30
Утлагат тахилын ширээ
(Гэт 37:25–28)
1Дараа нь чи утлага уугиулах тахилын ширээг хийгтүн. Түүнийг хуайс модоор хий. 2Урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байна. Эврүүд нь түүнтэй нэгэн цул байна. 3Уг тахилын ширээг буюу оройг нь, бүх хажуу талыг нь тойруулан мөн эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи үүнийг тойруулан алтан эмжээр хий. 4Эмжээрийнх нь доор, хоёр эсрэг хажуу дээр нь хоёр алтан гархи хий. Үүнийг хоёр эсрэг талд нь хий. Энэ нь тахилын ширээг зөөх дамнуургын тогтоогч болно. 5Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн. 6Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь. 7Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой. 8Мөн Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүд асаахдаа үе уламжлан ЭЗЭНий өмнө байнгын утлага болох утлагат тахилыг өргөнө. 9Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, идээн өргөл бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг ч бүү цутга. 10Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.
Эвлэрүүлгийн хагас шекел мөнгө
11Тэгээд Мосед ЭЗЭН
12Чи Израилийн хөвгүүдийг бүртгэхээр тооллого хийх үед хүн бүр төлөөнийхөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи бүртгэх үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм. 13Тоологдсон хүн бүр нь ариун газрын шекелээр хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.#Гэт 38:25–26; Мт 17:24 14Хорь ба түүнээс дээш насны, тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө. 15Төлөөнийхөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу хүн багыг өгөх ёсгүй. 16Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүлгийн мөнгийг авч, уулзалтын майхны үйлчлэлд өг. Ингэснээр төлөөнийхөө эвлэрүүллийг хийх явдал Израилийн хөвгүүдийн төлөө ЭЗЭНий өмнө дурсгал болох юм гэв.
Хүрэл сав
17Мосед ЭЗЭН айлдан
18Чи бас угаалгад зориулан хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийж, уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд түүнийг тавьж, дотор нь ус хий.#Гэт 38:8 19Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг. 20Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл ЭЗЭНд галан тахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой. 21Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон ба үр удамд нь үе уламжлан үүрдийн зарлиг байх болно гэв.
Ариун тослох тос ба утлага
22ЭЗЭН цааш нь Мосед айлдан#Гэт 37:29
23Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел, 24касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг. 25Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. 26Үүгээр чи уулзалтын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. 27Мөн ширээ болон бүх хэрэгслийг нь, дэнлүүний суурь болон хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, 28шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав болон суурийг нь тослогтун. 29Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно.#30:29 эсвэл хүрсэн бүхэн туйлын ариун хүчнээс болж хөнөөгдөнө. (29:37 үз.) 30Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун. 31Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “Энэ нь бүхий л үед чинь Надад зориулагдсан ариун тосолгооны тос болно. 32Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. 33Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.
34Дараа нь Мосед ЭЗЭН
—Өөртөө зориулан анхилуун үнэртнүүд болох стакте, ониха, халвана болон цэвэр гүглийг, тусбүрээс нь ижил хэмжээгээр авагтун. 35Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн. 36Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой. 37Ийм найрлагаар хийсэн утлагыг чи өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь чиний хувьд ЭЗЭНд ариун байх ёстой. 38Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 30: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү