Гэтлэл 5
5
Сүрэл өгөхөө болив
1Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж
—Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв. 2Харин Фараон
—ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. 3Тэд
—Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. 4Харин Египетийн хаан тэдэнд
—Мосе Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж ажилаа хий гэв. 5Фараон цааш нь
—Харагтун, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлэв. 6Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчдад тушаал буулгаж
— 7Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд өөрсдөө явж сүрэл хурааг. 8Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Бурхандаа тахил өргөе!” гэж хашхирч байна. 9Ажлыг нь бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, дэмий үгсийг анхаарахаа болино гэв. 10Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд
—Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй. 11Та нар өөрсдөө явж, олдох газраас нь сүрэл түүцгээ. Харин ажлаас чинь огтхон ч хасахгүй” гэж хэллээ гэв. 12Ард түмэн сүрэлд зориулж тарианы ёзоор түүхээр Египетийн бүх нутгаар тархав. 13Ажлын даамлууд тэднийг шавдуулж
—Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. 14Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хөвгүүдийн харгалзагч нар зодуулж,
—Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил хэмжээгээр тоосго хийж гүйцээгээгүй вэ? гэж байцаалгав. 15Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж Фараонд
—Та яагаад зарц нартаа ингэж хандана вэ? 16Зарц нартаа сүрэл өгөхгүй атлаа бидэнд “Тоосго хий” гэж хэлж байна. Хараач, таны зарц нар зодуулж байгаад ард түмэн чинь буруутай гэж хашхирав. 17Харин тэр
—Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна. 18Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго нийлүүлэх ёстой гэж хэлэв. 19“Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь гай учирсныг мэдэв. 20Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе Аарон нартай тааралдав. 21Тэд Мосе Аарон нарт
—Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.
22Мосе, ЭЗЭНд эргэж
—Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? 23Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй гэж хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: