Гэтлэл 7

7
1ЭЗЭН, Мосед
—Үз, Би чамайг Фараонд Бурхан мэт болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно. 2Чамд Миний тушаах бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” гэж Фараонд хэлэх болно. 3Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, тэмдэг ба гайхамшгуудаа Египетэд олон болгоно.#Үйл 7:36 4Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана. 5Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. 6ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ. 7Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байлаа.
Аароны гайхамшигт таяг
8ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин
9Фараон та нарыг “Гайхамшиг үзүүл” гэвэл чи Ааронд “Таягаа авч могой болгохоор, Фараоны өмнө хая” гэж хэл хэмээн айлдав. 10Мосе Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ. 11Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв. 12Тэд бүгдээрээ таягаа хаяж, тэдгээр нь могой болов. Харин Аароны таяг тэдний таягнуудыг залгив. 13Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
Эхний гамшиг: Усыг цус болгов
14ЭЗЭН, Мосед
—Фараоны зүрх хатуурчээ. Тэр, ард түмнийг явуулахаас татгалзаж байна. 15Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь. 16Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж, «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Гэтэл, харагтун, чи одоо болтол сонссонгүй. 17Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.#Илч 16:4 18Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухаас гутах болно»” гэж хэл гэв. 19ЭЗЭН, Мосед
—Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, салаа, цөөрөм, бүх усан сан дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар мод, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав. 20Мосе Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон болон албат нарынх нь нүдний өмнө Нилийн усыг цохисонд Нилийн бүх ус нь цус болон хувирав. 21Нилийн загас үхэж Нил өмхийрсөнд египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй боллоо. Египетийн бүх газарт цус байв. 22Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй. 23Фараон эргэж, ордондоо оров. Тэр үүнд ч мөн зүрхээ хандуулсангүй. 24Египетчүүд бүгд Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав. 25ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү