Езекиел 1
1
ЭЗЭНий цог жавхлан
1Гуч дахь оныхоо#1:1 гуч дахь он: Хэдэн оныг хэлсэн нь тодорхой бус. дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байхад тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв.#Илч 19:11 2(Иехоиахин хааны цөллөгийн тавдугаар он байв.) Тэр сарын таванд#2Ха 24:10–16; 2Шс 36:9–10 3халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн, тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар түүний дээр ирэв. 4Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв. 5Түүн дотор дөрвөн амьд биет үзэгдлээ. Дүр төрх нь хүмүүн мэт боловч#Илч 4:6 6тэд тусбүрдээ дөрөв дөрвөн нүүр, дөрөв дөрвөн далавчтай аж. 7Хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туруу мэт агаад өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. 8Далавчнуудынх нь доор, дөрвөн талд нь хүний гар байв. Тэр дөрвийн нүүр, далавчнуудын хувьд, 9далавчнууд нь хоорондоо шүргэн, хөдлөх үед нүүрнүүд нь эс эргэнэ. Бүгд чигээрээ урагшилж байлаа.
10Нүүрнүүдийнх нь дүрс болбоос тусбүр хүний нүүртэй, дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байлаа.#Езк 10:14; Илч 4:7 11Нүүрнүүд нь тийм байв. Далавчнууд нь дээгүүр дэлгэгдсэн агаад тусбүр нь нөгөөхөө шүргэсэн хоёр, биеэ бүрхсэн хоёр далавчтай байв. 12Тэд тусбүр чигээрээ явж байлаа. Сүнс хааш явах гэнэ тэд явж, явах үедээ эс эргэнэ. 13Амьд биетүүдийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетүүдийн дунд нааш цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй бөгөөд тэр галаас аянга гялбаж байлаа. 14Амьд биетүүд аянгын гялбаа мэт нааш цааш цахилж байлаа.
15Намайг амьд биетүүдийг харж байхад үзэгтүн, тэр дөрвөн амьд биетийн дэргэд, тусбүр дөрвүүлэнд нь зориулагдсан нэг нэг дугуй газар дээр байв. 16Дугуйнуудын гадна төрх, хийц нь гялалзсан биндэрьяа мэт, тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гаднах төрх, хийц гэвэл нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв. 17Тэд хөдлөх бүрдээ дөрвөн зүгийнхээ аль нэг уруу чиглэн явж, явах үедээ эс эргэнэ. 18Мөөрнүүд нь сүрлэг болоод аймшигтай, тэр дөрвөн дугуйн мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байлаа.#Илч 4:8#1:18 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус. 19Амьд биетүүд хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж мөн амьд биетүүд газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв. 20Сүнс хаашаа явах гэнэ, тэд Сүнсний явсан тийш явж, дугуйнууд нь тэдэнтэй цуг өргөгдөв. Учир нь амьд биетүүдийн сүнс дугуйнууд дотор ажээ. 21Тэдгээрийг явахад эдгээр нь ч явж, тэдгээрийг зогсоход эдгээр нь зогсох ажээ. Амьд биетүүдийг газраас өргөгдөхөд дугуйнууд тэдэнтэй цуг өргөгдөнө. Учир нь амьд биетүүдийн сүнс нь дугуйнууд дотор аж. 22Амьд биетүүдийн толгой дээгүүр нь огторгуйн мандал мэт, сүрдмээр болор мэт нэгэн зүйл тэдний толгой дээрээс дэлгэгдсэн байв.#Илч 4:6 23Мөнхүү огторгуйн мандал дор далавчууд нь нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тусбүр нь биеийнхээ нэг ба нөгөө талд биеэ бүтээсэн хоёр далавчтай байв. 24Тэднийг явах үед их усны шуугиан мэт Төгс Хүчит Нэгэний дуу адил далавчуудынх нь чимээг буюу хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би сонсов. Тэд зогсохдоо далавчуудаа буулгаж байв.#Илч 1:15, 19:6 25Тэдний толгой дээрх мөнөөх огторгуйн мандал дээрээс дуу гарлаа. Тэд зогсох бүрдээ далавчуудаа буулгаж байлаа. 26Тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгуйн мандлын дээд талд гадна төрхөөрөө индранил чулуун сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.#Езк 10:1; Илч 4:2–3 27Тэгээд би харвал, түүний ууцнаас дээших төрхнөөс нь дотроо мөн эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юм байх агаад түүний ууц ба түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юм бас үзэгдэн түүний эргэн тойронд туяа байв.#Езк 8:2 28Эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солонго адил байлаа. Үзэгдэх төрх нь ЭЗЭНий цог жавхлантэй адил байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ унаад, айлдагч нэгний дууг сонсов.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: