Езекиел 14
14
Бурханы зөвт шүүлт
1Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув. 2ЭЗЭНий үг надад ирж,
— 3Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? 4Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад эш үзүүлэгч дээр очдог, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар хариулна. 5Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл. 6Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул. 7Учир нь Израилийн гэрийн эсвэл Израильд түр сууж буй ирмэл аль ч хүн Надаас тусгаарлаж, шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад, Надаас асуулгахаар эш үзүүлэгч дээр очвол ЭЗЭН Би түүнд Өөрөөсөө хариулна. 8Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйрлэл болгон ард түмнийхээ дундаас түүнийг тасална. Ингээд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 9Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана. 10Тэд гэм буруугийнхаа шийтгэлийг үүрэх бөгөөд эш үзүүлэгчийн хилэнц нь асуугч нэгний хилэнцийн адил байна. 11Энэ нь Израилийн гэр хойшид Намайг дагахаас эс хазайж, хамаг гэмт үйлдлээрээ ч дахин эс бузарлагдахын тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би Бурхан нь болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
12Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
— 13Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт 14Ноа Даниел#14:14 Даниел: Зөвт амьдралаараа олноо танигдсан хүн. Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол 16тэнд эдгээр гурван хүн байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Тэд өөрсдөө л аврагдаж харин тэр нутаг эзгүйрэх байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17Эсвэл Би тэр нутагт илд авчирч “Илд уг нутгийг дайран өнгөрч, Би тэндээс хүн, амьтныг тасалъя” гэж айлдах аваас 18энэ гурван хүн тэнд байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Зөвхөн өөрсдөө л аврагдах байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19Эсвэл Би тэр нутагт гамшиг явуулж, хүн, амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор хилэнгээ түүн дээр цутгаваас 20Ноа, Даниел, Иов нар тэнд байлаа ч тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Тэд зөвт байдлаараа өөрсдийгөө л аварч чадах байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
—Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?#Илч 6:8 22Гэсэн ч харагтун! Тэнд үлдэгсэд байх болно. Хөвгүүд охид гаргагдаж, тэд та нар уруу гарч ирнэ. Та нар тэдний замнал, үйлдлийг нь үзэхдээ Иерусалим дээр Миний буулгасан гай гамшиг, Миний түүн дээр буулгасан бүх зүйлийн төлөө та нар тайвшрал авна. 23Тэгээд та нар тэдний замнал, үйлдлийг нь харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Би Иерусалимд ямар ч утга учиргүйгээр энэ бүхнийг үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 14: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: