Езекиел 21
21
Бурханы далайсан илд
1ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн. 3Израилийн газарт “ЭЗЭН айлдахдаа «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би илдээ хуйнаас нь сугалж, дотроос чинь зөвт ба буруутын аль алийг тасална. 4Дундаас чинь Би зөвт ба буруутын аль алийг нь таслахаар илд минь хуйнаасаа сугарч, өмнөдөөс умард хүртэл бүх махбодын эсрэг явна. 5Ийнхүү ЭЗЭН Би илдээ хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махбод мэдэх болно. Түүнийг буцааж хийхгүй» хэмээв” гэж хэл. 6Харин хүний хүү чиний хувьд, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал. 7Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв. 8Дахиад ЭЗЭНий үг надад ирж, 9«Хүний хүү, эш үзүүл. “Эзэн ингэж айлдаж байна” гэж өгүүл.
Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
10Аллага хийхээр хурцлагдаж,
Аянга мэт гялбуулахаар өнгөлөгдөв.
Хүүгийн минь таяг нь
Дэг бүрийг жигшиж байна.
Бид баясах юм уу?#21:10 Магадлалт хувилбар: Тэнд шийтгэл айсуй; Еврейд нь тодорхой бус.
11Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн.
Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
12Хүний хүү, хашхиран цурхир.
Учир нь тэрээр ард түмний минь эсрэг,
Израилийн бүх түшмэлийн эсрэг юм.
Тэднийг ард түмэнтэй минь хамт илдэнд өгсөн учир гуяа цохь.
13Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.»#21:13 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
14«Тиймээс хүний хүү, эш үзүүлэн алгаа таш.
Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго.
Тэднийг хүрээлсэн, асар их аллагын илд энэ юм.
15Энэ нь тэдний зүрхнүүд хайлж,
Бүх дааман хаалган дээр нь олон хүн унахын тулд юм.
Надад гялалзсан илд өгөгдсөн.
Аяа! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж,
Алахад бэлэн болгож ирлэсэн.
16Баруун тийш ч, зүүн тийш ч довтол.
Царай чинь хаа зүглэнэ, тийшээ яв.#21:16 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
17Би бас алга хавсарч, хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.»
18ЭЗЭНий үг надад ирж
— 19Хүний хүү чиний хувьд, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хотыг чиглэх замын эхэнд тавь. 20Аммоны хөвгүүдийн Рабба уруу эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой. 21Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч,#21:21 сум сэгсэрч… элэг шинжих: Дээр үеийн хүмүүс шийд гаргах үедээ заримдаа хэсэг сум авч доош шидээд унасан хэлбэрийг нь шинжин шийд гаргадаг байв. Элгийг ч мөн зорилгоор хэрэглэдэг байсан бололтой. гэрийн шүтээнүүдээс асууж, элэг шинжиж байна. 22Баруун гарт нь “Иерусалим уруу” хэмээх мэргэ төлгө таарсан нь хэрэм эвдэгчийг тавьж, аллагад зориулан ам нээж, чанга дуугаар уухайлж, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж, овоо босгож, далан ухахын тулд юм. 23Энэ нь тэдний нүдэнд худал мэргэ төлгө мэт болно. Тэд тангараг тавьсан билээ. Гэвч тэднийг баривчлуулахын тулд тэрээр хилэнцийг сануулжээ. 24Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарын хилэнцийг сануулж, гэмт үйлдлийг чинь дэлгэсэн бөгөөд ингэснээр бүх нүгэл, хамаг үйлдэл чинь үзэгдэв. Та нарт сануулсан учир та нар гарт авагдах болно.
25Харин Израилийн бузар буруут ноён чиний төгсгөлийн шийтгэлийн цаг, чиний өдөр иржээ” 26Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз. 27Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Эрхт Нэгэнийг ирэх хүртэл тэр нь тогтохгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө.” 28Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна. #Иер 49:1–6; Езк 25:1–7; Амо 1:13–15; Зеф 2:8–11 29Чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж, худал хуурмагийг төлгөлсөөр, тэд чамайг өдөр нь ирж шийтгэлийн цаг нь болсон эдгээр бузар буруутуудын хүзүүн дээр байрлуулж байна. 30Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн, үүссэн газарт чинь Би чамайг шүүнэ. 31Би чиний дээрээс зэвүүцэлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам уруу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана. 32Чи галын түлээ, газарт шингэх цус болно. ЭЗЭН Би нэгэнт айлдсан тул чи дурсагдахгүй.”
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 21: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: