Езекиел 24
24
Буцалж буй тогоо
1Есдүгээр оны аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.#2Ха 25:1; Иер 52:4 3Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Тогоогоо тавь, тогоогоо тавь,
Бас дотор нь ус хий.
4Хэсгүүд, бүх сайн хэсгүүдийг дотор нь хий,
Гуя хаа, шилсэн яснуудаар дүүргэ.
5Хонин сүргээс шилдгийг ав.
Мөн тогоон дор түлээ овоол.
Үүнийгээ сайтар чана.
Доторх яснуудыг нь буцалга»
6Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Цуст хот, өнгөр нь үл арилах өнгөртэй тогоо золгүй еэ.
Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга.
7Учир нь түүний цус голд нь байна.
Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ.
Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.
8Өшөө авах хилэн гарч ирэхээр,
Би түүний цусыг далдлуулахгүйн тулд
нүцгэн хадан дээр урсгасан»
9Тиймээс, Эзэн БУРХАН ингэж айлджээ.
«Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно.
10Мод овоолон гал ноцоож,
Махыг сайтар чанаж, амтлагчуудаар амтал.
Яснууд нь шатаагдаг.#24:10 ЭЗО-д Шөл өө буцлагтун! Еврейд нь энэ тодорхой бус.
11Хоосон тогоог нүүрсэн дээр тавь.
Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан
Доторх бузар нь хайлж, өнгөр нь арилах юм.
12Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ.
Гэсэн ч түүний үлэмж их өнгөр нь түүнээс арилсангүй.
Түүний өнгөр нь гал дотор байг!
13Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал
Чи цэвэр бус байна.
Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл
Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.
14ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Зам ба үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
Езекиел хагацал амсав
15Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
— 16Хүний хүү чи, харагтун, Би нэг үлээлтээр нүдний чинь хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, нулимс чинь ч урсах ёсгүй. 17Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв. 18Тиймээс өглөө нь би хүмүүст яриад, үдэш нь миний эхнэр үхлээ. Өглөө нь надад тушаасан ёсоор би үйлдсэн. 19Хүмүүс надаас
—Чиний үйлдэж буй энэ зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув. 20Тэгээд би тэдэнд
—ЭЗЭНий үг надад ирж, 21“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана. 22Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа далдлахгүй, хүмүүсийн талхыг идэхгүй. 23Толгойдоо боолт ороож, хөлдөө шаахай өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй, харин хилэнц дотроо ялзран бие биедээ ёолох болно. 24Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно.”» 25“Хүний хүү чиний хувьд, Би тэдний бардамналын баясгалан, нүдний хүслэн, зүрхний баясал нь болох бат цайзыг мөн хөвгүүд охидыг нь авах тэр өдөрт, 26тэр өдөр амь мултарсан нэгэн нь чихэнд чинь мэдээ мэдүүлэхээр чамд ирэх бус уу? 27Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд ам чинь нээгдэж, цаашид хэлгүй байхгүй, чи ярина. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 24: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: