Езекиел 30
30
Египетийн төлөөх харуусал
1ЭЗЭНий үг дахин надад ирж
— 2Хүний хүү чи, эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Уйл. “Хаа-х, тэр өдрийг!”
3Учир нь тэр өдөр ойрхон,
ЭЗЭНий өдөр ч ойрхон байна.
Энэ нь үүлтэй өдөр,
Үндэстнүүдийн мөхлийн цаг байна.
4Египет дээр илд бууж,
Етиопт зовлон зүдүүр болно.
Египетэд алагдагсад унах үед
Баялгийг нь тэд авч одно
Сууриуд нь нуран унах болно.
5Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи
Гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно»
6ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж,
Хүч чадлынх нь бахархал доош унана.
Мигдолоос Сиене хүртэл
Тэд тэр дунд илдэнд алагдах болно» гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
7«Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,
Хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.
8Би Египетэд гал тавьж,
Бүх тулгуур нь устгагдах цагт
Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
9Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр байна. Учир нь харагтун, тэр ирж байна»
10Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Би Вавилоны хаан Небухаднезарын гараар
Египетийн олон түмнийг үгүй болгоно.
11Үндэстнүүдээс хамгийн харгис нь болох
Тэр ба түүний ард олон хамтдаа
Тэр газрыг устгахын тулд орж ирэх болно.
Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугална
Тэгээд тэр газрыг алагдагсдаар дүүргэнэ.
12Би Нилийн сувгуудыг хатаан
Муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдана.
Би гаднынхны гараар тэр нутгийг
Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ.
ЭЗЭН Би айлдлаа»
13Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Би бас шүтээнүүдийг эвдэж,
Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно.
Египетийн нутагт дахин ноён гарахгүй.
Би Египетийн газарт айдсыг өгөх болно.
14Би Патросыг хоосруулж,
Зоанд гал тавьж,
Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.
15Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж,
Тебесийн олон түмнийг таслах болно.
16Би Египетэд гал тавина.
Син нь зовлон зүдүүр дотор тарчлах болно.
Тебес эвдэрч,
Мемфис нь өдөр бүр гай зовлонтой байх болно.
17Он ба Пибесетийн залуус илдэнд унаж
Эмэгтэйчүүд нь олзлогдох болно.
18Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед
Тэнд өдөр нь харанхуй болно.
Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.
Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.
19Тийнхүү Би Египетэд шүүлтийг гүйцэлдүүлж,
Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ»”
Фараоны эсрэг тунхаглал
20Арван нэгдүгээр оны нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж
— 21Хүний хүү! Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлүүлэхээр эс ороогдоно, илдийг авахад хүчтэй болохоор үл боогдоно. 22Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно. 23Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно. 24Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно. 25Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 26Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.”
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 30: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.