Езекиел 32
32
Египет ба фараоны төлөөх харуусал
1Арван хоёр дахь оны арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан тэдэнд
“Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.
Гэтэл чи далайн мангастай адил юм.
Чи урсгалуудаа сөрөн
Усыг хөлөөрөө булингартуулж,
Голуудыг нь бохиртуулав” гэж хэл.
3Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Одоо Би олон ард түмний чуулгантай хамт
Чиний дээр тороо хаяж,
Тэд чамайг тороор минь дээш татах болно.
4Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.
Би тэнгэрийн бүх шувууг чам дээр оршоон
Бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.
5Махыг чинь уулсын дээр тавьж,
Хүүрүүдээр чинь хөндийнүүдийг дүүргэх болно.
6Би бас уулсад тултал нь чамаас гоожсон цусыг
Газарт уулгах болно.
Жалганууд ч чамаар дүүрэх болно.
7Би чамайг сөнөөх цагт
Тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.
Би нарыг үүлээр далдлан
Сар ч гэрлээ өгөхгүй.#Иса 13:10; Мт 24:29; Мк 13:24–25; Лк 21:25; Илч 6:12–13, 8:12
8Огторгуйд гэрэлтэгч хамаг гэрлийг
Би чам дээр харанхуй болгож,
Газарт чинь харанхуйг тогтоох болно» гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9«Би үндэстнүүдийн дунд,
Чиний мэдэхгүй газруудад
Сүйрлийг чинь аваачих үедээ
Үй олон ард түмний зүрхийг зовоох болно.
10Би олон ард түмнийг чамаар балмагдуулна.
Би илдээ тэдний өмнөөс далайхад
Хаад нь ч чамаас болж салгална.
Чиний уналтын өдөр хүн бүр амийнхаа төлөө
Мөч бүрд тэд айн чичрэх болно»
11Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Вавилоны хааны илд нь чам дээр бууна.
12Хүчтэнүүдийн илдээр Би
Олон түмнийг чинь унагах болно.
Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.
Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,
Түүний хамаг ард олон нь устгагдах болно.
13Бүх үхэр сүргийг нь Би бас
Их усны дэргэдээс устгах болно.
Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.
14Тэгээд Би усыг нь тогтуун болгож,
Голуудыг нь тос мэт урсгах болно»
гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15«Би Египетийн нутгийг хоосруулж, дүүрч байсан юмсаасаа тэр газар хоосорч, дээр нь амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 16Энэ нь гашуудал, тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет ба хамаг олон түмнийх нь төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Египетийн төлөөх гашуудал
17Арван хоёрдугаар оны тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж
— 18«Хүний хүү! Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг ба хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.
19“Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?
Доош явж, хозлуулаагүй хүмүүстэй хамт ороо зас”
20Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан. Тэд түүнийг ба бүх олон түмнийг нь аваад явсан. 21Хүчтэнүүдийн дундах хүчтэн нь Үхэгсдийн орны дундаас тэр улс ба туслагчдынх нь тухай “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна” гэж ярина. 22Ассири ба түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ. 23Булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт, хамтрагчид нь булшных нь эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагч тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна. 24Елам тэнд, хамаг олон түмэн нь булшных нь эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад, илдэнд унасан, хозлуулаагүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. 25Тэд түүнд зориулан бүх олон түмэнтэй нь хамт алагдагсдын дунд ор зассан. Булшнууд нь үүнийг тойрон байна. Тэд бүгд хозлуулаагүй, илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. Тэд алагдагсдын дунд тавигдав. 26Мешех, Тубал болон бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүс билээ. 27Толгой доороо илднүүдээ дэрлэж, дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан, хозлуулаагүй унасан хүчтэнүүдийн дэргэд ч тэд хэвтдэггүй. Энэ хүчтэнүүдийн аймшиг нь амьдын газарт байсан хэдий ч хилэнцийнх нь шийтгэл тэдний ясан дээр тавигдсан байна. 28Гэвч хозлуулаагүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно. 29Тэнд бас Едом, хаад нь бас хамаг ноёд нь байна. Тэд чадал бүрэн авч илдэнд алагдагсадтай хэвтсэн. Тэд хозлуулаагүй хүмүүстэй, нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно. 30Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ мөн чадлаас нь гарсан аймшгийг үл хайхарсан, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан сидончууд бүгд байна. Тийнхүү тэд хозлуулаагүй хүмүүс, илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт ичгүүрээ үүрсэн. 31Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан хамаг олон түмэн буюу Фараон ба бүх цэргийнхээ төлөө тайвшрах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32«Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, Фараон ба хамаг олон түмэн нь хозлуулаагүй хүмүүсийн дунд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 32: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: