Езекиел 37
37
Хувхай яст хөндий
1ЭЗЭНий мутар миний дээр ирж, намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн дунд буулгав. Тэнд дүүрэн яс байлаа. 2Тэр намайг тэдний дээгүүр эргэн тойрон явууллаа. Харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан агаад тэдгээр нь бүр хувхайрсан байв. 3Тэр надад
—Хүний хүү! Энэ яснууд амилах уу? хэмээсэнд би
—Эзэн БУРХАН, Та мэднэ гэв. 4Тэгээд Тэр надад
—Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл. 5Эзэн БУРХАН эдгээр ясанд ингэж айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна. 6Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв. 7Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд яс ястайгаа нийлэв. 8Намайг харахад, үзэгтүн, тэдэн дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэднийг арьс бүрхсэн ч дотор нь амьсгал#37:8 эсвэл салхи эсвэл сүнс. Евр. “руах буюу сүнс, салхи, амьсгал” гэсэн утгатай үгийг энд хэрэглэсэн. алга байв. 9Тэгтэл Тэр надад айлдаж
—Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв. 10Тийнхүү надад тушаасан ёсоор нь би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмжийн их цэрэг хөл дээрээ босоцгоов.#Илч 11:11 11Тэгээд тэр надад
—Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг. 12Тиймээс чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Ард түмэн минь ээ! Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн нутагт авчрах болно. 13Ард түмэн минь ээ, тийнхүү Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргах үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 14Би та нарын дотор Сүнсээ тавьж, та нар амилаад, Би та нарыг нутагт чинь суулгах болно. ЭЗЭН Би ийнхүү хэлснээ хийснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”
Хоёр саваа
15ЭЗЭНий үг надад дахин ирж
— 16Хүний хүү! Нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда ба түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдэд” гэж бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “(Ефраимын саваа) Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрт” гэж бич. 17Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл. 18Ард түмний чинь хөвгүүд чамд “Чи үүгээр юуг хэлэх гэж байгаагаа бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?” гэж өгүүлэх үед 19тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг мөн түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд мутарт минь нэг болно» гэж хэл. 20Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр гарт чинь байна. 21Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна. 22Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан бүгдийнх нь хаан байна. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй. 23Тэд хойшид шүтээн, бузар зүйл, аливаа гэмт үйлдлээрээ өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний урвалтуудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд ард түмэн минь болж, Би Бурхан нь болно. 24Миний зарц Давид тэдний хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд тогтоолуудаар минь явж, зарлигуудыг минь сахин үйлдэнэ.#Езк 34:24 25Зарц Иаковтаа Миний өгсөн нутагт буюу эцэг өвгөдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүд, хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд ноён нь болно. 26Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана. 27Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.#2Ко 6:16; Илч 21:3 28Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэж хэл.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 37: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: