Езекиел 41

41
1Тэгээд тэр намайг гол танхимд авчран хажуугийн баганануудыг хэмжихэд хоёр талдаа зургаа зургаан тохой байв. Энэ нь хажуугийн баганын өргөн юм.#41:1 Еврейд нь энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг. 2Орох үүдний өргөн нь арван тохой, орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тусбүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа. 3Дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг тэр хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв. 4Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад
—Энэ бол ариунаас ариун газар мөн гэж өгүүлэв. 5Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв. 6Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар, давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв. 7Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв.#41:7 Энэ эшлэл еврейдээ утга тодорхой бус. 8Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв. 9Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд 10мөн гаднах танхимуудын хоорондох хоосон зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв. 11Хоосон зай уруу харсан хажуугийн өрөөнүүдийн үүднүүдийн нэг нь хойд зүг, нөгөө нь өмнө зүгийг харжээ. Хоосон зайны өргөн нь эргэн тойрондоо таван тохой байв. 12Баруун тийш харсан талд тусгаарлагдсан талбайн урд тал дахь барилгын өргөн нь далан тохой байв. Барилгын хана нь эргэн тойрондоо таван тохой зузаан, түүний урт нь ерэн тохой байв. 13Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлагдсан талбай нь барилга ба ханануудтай нь хамт мөн адил зуун тохой байв. 14Сүмийн урд талын өргөн, тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв. 15Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим ба хашааны үүдний танхимуудыг бас хэмжив. 16Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (Харин цонхнууд нь бүтээгдсэн байв.)#41:16 Энэ эшлэл еврейдээ утга тодорхой бус. 17Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл мөн гадаад өргөөнд ч, эргэн тойронд бүхэл ханыг хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв.#41:17 Энэ эшлэл еврейдээ утга тодорхой бус. 18Херубууд хийгээд далдуу моддын сийлбэр тэнд байв. Далдуу мод нь хоёр херубын завсар, херуб бүр нь хоёр нүүртэй байв. 19Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв. 20Газраас үүдний дээд хүртэл мөн гол танхимын хананд херубууд хийгээд далдуу моддын сийлбэр байв. 21Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв. 22Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад
—Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв. 23Гол танхим ба ариун газар тусбүр хоёр хаалгатай байв. 24Хаалга тусбүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас, нөгөө хаалганд ч хоёр хавтас байв. 25Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв. 26Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд ба далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд ба босгонууд ч бас тийм ажээ.#41:26 Еврейд нь энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 41: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү