Езекиел 42
42
Ариун танхим ба гадаад хэрэм
1Тэгээд тэр хойд зүгийг чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай мөн барилгын харалдаа орших хойд зүгийг чиглэсэн танхимд намайг дагуулж ирэв. 2Зуун тохой түүний уртынх нь дагуу явахад хойд үүд байлаа. Өргөн нь тавин тохой байв. 3Дотоод хүрээнд хамаарах хорин тохойны эсрэг талд мөн гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв. 4Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв. 5Байшин дахь доод, дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв. 6Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тиймээс дээд давхрын танхимууд нь доод, дунд давхрынхаас арай бага байв. 7Танхим уруу харсан гаднах хашаа тийш чиглэсэн гаднах хэрмийн хувьд, түүний урт нь тавин тохой байв. 8Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв. 9Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв. 10Тусгаарлагдсан талбай мөн байшин уруу харсан, зүүн зүгт чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв. 11Өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил, тэдгээрийн урт, өргөний дагуу мөн бүх гарц нь байгууламж ба үүднүүдийн дагуу байв. 12Танхимуудын өмнө зүгийг чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээрээр ороход зам нь зүүн зүгт чиглэсэн хэрмийн урд талд байв. 13Дараа нь тэр надад
—Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой. 14Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв. 15Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүгийг харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. 16Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой болов. 17Тэр хойд талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой байв. 18Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. 19Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. 20Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун ба бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуун тохой байв.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 42: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: