Езекиел 44
44
Хаалттай их үүд
1Дараа нь Тэр намайг зүүн тийш харсан ариун газрын гадна талын дааман хаалган дээр буцааж авчирсан бөгөөд тэр нь хаалттай байв. 2ЭЗЭН надад айлдахдаа
—Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон. Тиймээс энэ нь хаалттай байх ёстой. 3Ноёны хувьд, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон бас түүгээр гарч явах ёстой гэв.
Сүмд орох эрх
4Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав. 5ЭЗЭН надад айлдахдаа
—Хүний хүү! ЭЗЭНий өргөөний хамаг тогтоол хийгээд бүх хуулийнх нь талаар Миний чамд айлдах бүгдэд зүрхээ хандуулан нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүд ба бүх гарцад зүрхээ хандуул. 6Израилийн тэрслүү гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн гэр ээ. Бүх жигшүүр чинь хангалттай. 7Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов. 8Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.» 9Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй аливаа гаднын хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй. 10Харин Израиль төөрч явах үед Надаас холдсон левичүүд, шүтээнүүдийнхээ араас дагаж Надаас төөрсөн тэд хилэнцийнхээ шийтгэлийг үүрнэ. 11Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул, өргөөнд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил, нядлах тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно. 12Тэд шүтээнүүдийнхээ өмнө тэдэнд үйлчилж, Израилийн гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 13«Тэд Надад тахилчийн албыг гүйцэтгэхээр Надад ойртохгүй, ариун юмсын минь алинд ч, ариунаас ариун юмсад ч ойртохгүй. Харин тэд доромжлолыг хийгээд үйлдсэн жигшүүрүүдээ үүрнэ. 14Өргөөний бүх үйлчлэл, тэнд хийгдэх ёстой бүхэнд зориулан Би тэднийг тэндхийн харуулаар томилох болно.
Левийн тахилч нар
15Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16«Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой. 17Тэд дотоод хүрээний дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний дааман хаалганууд ба өргөөн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй.#Гэт 28:39–43; Лев 16:4 18Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. 19Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн#44:19 ЭНО-д хүмүүсийг гэмтээхгүйн тулд тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.#Лев 16:23 20Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч туг үснүүдээ урт ургуулж болохгүй. Толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. #Лев 21:5 21Тахилч нарын хэн нь ч дотоод хүрээнд орох үед дарс ууж болохгүй.#Лев 10:9 22Тэд бэлэвсэн эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг эсвэл тахилчийн бэлэвсэн эхнэрийг авах ёстой.#Лев 21:7,13–14 23Түүнээс гадна тэд ард түмэнд минь ариун ба эгэл жирийний хоорондох ялгааг зааж, бузар ба цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.#Лев 10:10 24Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой. 25Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно.#Лев 21:1–4 26Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. 27Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 28«Өвтэй хамаатай нь энэ билээ. Би өв нь юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би эзэмшил нь юм.#Тоо 18:20 29Тэд идээн өргөл, нүглийн тахил, ялын тахилыг идэх бөгөөд Израиль дахь аливаа хориг болсон зүйл тэднийх болой.#Тоо 18:8–19 30Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой. 31Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.#Лев 22:8
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 44: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.