Езекиел 46
46
Мөргөлийн дэг
1Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дотоод хүрээний зүүн зүгийг харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь Амралтын өдөр мөн шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой. 2Ноён нь гаднаас гулдан хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил ба эвийн тахилуудыг нь ханган нийлүүлэх бөгөөд тэрээр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй. 3Нутгийн ард олон Амралтын өдрүүд ба шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой. 4Амралтын өдөр, ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь согоггүй зургаан хурга, согоггүй нэг хуц байх болой. 5Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой. 6Шинэ сарын баярын өдөрт согоггүй залуу бух, бас согоггүй зургаан хурга, нэг хуцыг өргөх ёстой. 7Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг ханган нийлүүлэх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 8Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаараа явах ёстой. 9Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой. 10Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, гарах үед нь тэр гарах ёстой. 11Баяр наадам, товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой. 12Ноён сайн дурын өргөлд шатаалт тахил эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон бэлтгэх үед зүүн тийш харсан дааман хаалгыг түүнд нээх ёстой. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр шатаалт тахилга ба эвийн тахилаа өргөнө. Тэгээд тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга хаагдах ёстой. 13Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд согоггүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой. 14Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл, ефагийн зургааны нэг сайн гурилыг багсрахын тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөлийн мөнхөд үргэлжлэх тогтоол энэ юм. 15Ийнхүү байнгын шатаалт тахилд өглөө бүр тэд хурга, идээн өргөл, тосыг бэлтгэх ёстой.» 16Эзэн БУРХАН ингэж айлджээ. «Хэрэв ноён өвөөсөө хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно. 17Харин хэрэв тэр өвөөсөө зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь чөлөөлөлтийн жил#46:17 чөлөөлөлтийн жил: Тавь дахь жил бүр бүх израильчууд өрийнхөө улмаас зарцлагдаж байгаа израиль хүн бүрийг чөлөөлөн явуулах ёстой. Мөн өрөнд өгөгдсөн газар угийн эзэндээ буцаж очих ёстой хууль байсан. Лев 25:8–55 үз. хүртэл түүнийх байна. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.#Лев 25:10 18Ноён ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, өвөөс нь авч болохгүй. Тэр хөвгүүддээ эзэмшлээсээ өв өгөх ёстой. Ингэснээр ард түмнээс минь хэн нь ч эзэмшлээсээ тараагдахгүй юм» хэмээгтүн гэв.
19Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв. 20Тэр надад
—Тахилч нар ялын тахил, нүглийн тахил зэргийг чанаж, идээн өргөлийг жигнэх газар энэ юм. Тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олныг ариулчихгүйн#46:20 эсвэл гэмтээхгүйн тулд тулд тэр болой гэв. 21Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв. 22Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв. 23Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв. 24Дараа нь тэр надад
—Эдгээр нь ард олны тахилуудыг өргөөний үйлчлэгчид чанадаг газрууд юм гэв.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 46: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: