Езекиел 6
6
Шүтээн шүтэгчдийн амсах шийтгэл
1ЭЗЭНий үг надад ирж
— 2Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан тэдний эсрэг эш үзүүл. 3“Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно. 4Тиймээс тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана. 5Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсыг шүтээнүүдийнх нь өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана. 6Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм. 7Алагдагсад та нарын дунд унахад та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 8Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно. 9Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно. 10Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ гай гамшгийг тэдэнд учруулна гэж дэмий хэлээгүй.
11Эзэн БУРХАН айлдаж байна. Алгаа хавсран хөлөө дэвслэн байж, ай хөөрхий! Израилийн гэрийн ёрын жигшүүрт хамаг юмны улмаас илд, өлсгөлөн, тахлаар тэд унах болно! гэж хэл. 12Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь болон бүслэгдэгсэд нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ. 13Тэдний алагдсан хүмүүс тахилын ширээнүүдийг нь тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнхөө хамаг шүтээнд тааламжит үнэрийг өргөсөн газартаа хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 14Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: