Эхлэл 13
13
Абрам Лотоос салсан нь
1Абрам эхнэрээ мөн хамаг юмаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.
2Абрам мал сүрэг, алт мөнгө ихтэй, маш баян байж. 3Тэрээр Негевээс Бетел, тэндээсээ Бетел Аи хоёрын хооронд урьд нь анх майхнаа босгож байсан тэр газартаа хүрэв. 4Түүний анх тахилын ширээ босгосон газар нь тэр байлаа. Тэнд Абрам, ЭЗЭНий нэрийг дуудав. 5Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхан савтай учир 6тэд нэг газар хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир хамт амьдрах аргагүй болж. 7Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.
8Абрам, Лотод
—Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! 9Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв. 10Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг#13:10 Еден цэцэрлэгийг хэлж байна. шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.#Эх 2:10 11Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, Лот зүүн тийш нүүжээ. Ийнхүү тэд бие биенээсээ салцгаав. 12Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ. 13Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул ЭЗЭНий өмнөх нүгэл нь их байв.
14Лотыг салж явсны дараа ЭЗЭН, Абрамд
—Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харагтун. 15Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө.#Үйл 7:5 16Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог. 17Бос, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө гэв. 18Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.