Эхлэл 18
18
Амлалтын хүү
1ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад 2нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн#Евр 13:2
— 3Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна. 4Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу? 5Та нар зарцынхаараа нэгэнт дайрч ирсэн тул би жаахан талх авчиръя, та нар тэнхээ ороод явна уу гэж хэлэв. Тэд
—Чиний хэлсэн ёсоор болог гэв. 6Абрахам сандчин, майхан тийш Сарад
—Бушуулаарай! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд 7Абрахам хотондоо гүйн очиж нэгэн тарган сайн бяруу барьж авчраад зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав. 8Абрахам цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв.
9Тэд Абрахамаас
—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд
—Тэнд майхандаа байгаа гэв. 10Тэр
—Би зохих цагт нь#18:10 эсвэл одоогоос 9 сарын дараа эсвэл дараа жилийн өдийд чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байв.#Ром 9:9 11Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. 12Сара дотроо инээж
—Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв.#1Пт 3:6 13ЭЗЭН, Абрахамд
—Юунд Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү?” гэж хэлээд байна вэ? 14ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.#Лк 1:37 15Сара айсандаа
—Би инээгээгүй гэж мэлзсэнд
—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
Содомд шийтгэл оноов
16Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ. 17ЭЗЭН
—Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү? 18Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх биш үү?#18:18 эсвэл Бүх үндэстэн Надаас түүн шиг ерөөгдөхийг гуйх болно. 19Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв. 20Тэгээд ЭЗЭН
—Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их, гэм нүгэл нь маш их учир 21Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ байгаа эсэхийг үзэж мэдье гэв.
22Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ. 23Абрахам ойртон ирж
—Та зөвтийг бурууттай хамт устгах уу? 24Тэр хотод зөвт тавин хүн байж болох биш үү? Та ийм газрыг устгах уу? Тэрхүү тавин зөвт хүний төлөө тэр газрыг өршөөх үү? 25Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв. 26ЭЗЭН
—Хэрэв би Содом хотынхны дотроос зөвт хүн тавийг олбол тэдний төлөө энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэсэнд 27Абрахам
—Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ. 28Тэнд тавин зөвт хүнээс таван хүн дутаж болох биш үү? Тав дутсаны төлөө хотыг бүхэлд нь устгах уу? гэсэнд ЭЗЭН
—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэжээ. 29Абрахам дахин
—Тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэхэд Тэрээр
—Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв. 30Абрахам
—Эзэн минь, Та битгий хилэгнээрэй. Би нэг үг хэлье. Тэндээс гучин хүн олдож болох биш үү? гэсэнд Тэрээр
—Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэжээ. 31Абрахам
—Харагтун, би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол яах вэ? гэсэнд Тэрээр
—Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ. 32Абрахам дахин
—Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс арван хүн олдож болох биш үү? гэсэнд Тэр
—Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ. 33ЭЗЭН, Абрахамтай ярьж дуусаад одсон бөгөөд Абрахам ч өөрийн газарт буцжээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.