Эхлэл 20

20
Абрахам Сара хоёр Герарт
1Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав. 2Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.#Эх 12:13, 26:7 3Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь
—Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв. 4Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул
—Эзэн минь ээ! Та зөвт үндэстнийг устгах гэж үү? 5Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг гэмгүй зүрх, зэмгүй цэвэр гараар үйлдсэн билээ гэв. 6Бурхан түүнд зүүдэнд нь
—Тийм ээ, чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг Би мэднэ. Мөн чамайг Миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь Би бөгөөд чамайг Би түүнд хүргүүлээгүй юм. 7Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.
8Абимелех өглөө эрт босоод хамаг зарц нараа дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв. 9Абимелех, Абрахамыг дуудаж
—Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв. 10Абимелех, Абрахамд
—Чи ямар учраас ингэсэн бэ? гэхэд 11Абрахам
—Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ. 12Тэгээд ч Сара үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин харин миний ээжээс төрөөгүй. Тиймд тэр миний эхнэр болсон. 13Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв. 14Абимелех бог мал, үхэр сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ. 15Абимелех
—Харагтун, газар нутаг минь чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв. 16Тэр бас Сарад
—Харагтун, би ахад чинь мянган шекел мөнгө өглөө. Энэ бол чамтай байгч бүгдийн нүднээ чиний хөрх#20:16 халхавч хөшиг гэсэн үг. болой. Чи бүхний өмнө цагаадлаа гэв. 17Абрахам, Бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр, шивэгчингүүдийг Бурхан эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ. 18Учир нь Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний умай бүрийг ЭЗЭН хаасан байжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү