Эхлэл 29
29
Иаков Рахелтай уулзав
1Иаков босож яваад, дорнынхны нутагт хүрчээ. 2Түүний хартал, үзэгтүн, талд нэгэн худаг бас дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг аж. Худгийнхаа амыг чулуугаар дараад, 3бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж хонио услаад дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.
4Иаков тэдэнд
—Ах дүү нар минь, нутаг хаана вэ? гэж асуусанд тэд
—Бид Хараных гэжээ. 5Иаков тэднээс
—Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд
—Бид танина гэв. 6Иаков тэдэнд
—Тэр сайн уу? гэсэнд тэд
—Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав. 7Иаков
—Харагтун, өдөр яагаа ч үгүй байна. Мал сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэлээ. 8Тэд
—Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулсны дараа бид хонио усалдаг тул одоо чадахгүй гэв.
9Иаковыг тэдэнтэй ярьж байхад Рахел эцгийнхээ хонийг тууж ирлээ. Тэрээр хоньчин байжээ. 10Иаков, нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулаад нагац ах Лабаныхаа хонин сүргийг услав. 11Тэгээд Иаков Рахелыг үнсээд чанга дуугаар уйлан, 12Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү болохоо мэдүүлтэл тэрээр гүйн очиж эцэгтээ мэдүүлэв.
13Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай мэдээг сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд гэртээ дагуулан оров. Иаков бүх зүйлээ Лабанд ярьжээ. 14Лабан түүнд
—Чи бол яах аргагүй миний яс махны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.
Лабаны охидтой Иаков гэрлэсэн нь
15Лабан, Иаковт
—Чи миний дүү гээд надад зүгээр л зарагдах гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч гэв. 16Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел. 17Леа хараа муутай,#29:17 эсвэл сайхан нүдтэй харин Рахел нь нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй ажээ. 18Иаков Рахелд дурласан тул
—Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд 19Лабан
—Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. 20Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарцлагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байв.
21Иаков Лабанд
—Миний зарцлагдах хугацаа дууссан учир Би түүн дээр оръё. Эхнэрийг минь өгөгтүн! гэв. 22Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. 23Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. 24Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. 25Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд
—Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд 26Лабан
—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. 27Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. 28Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. 29Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. 30Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.
31Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ. 32Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен#29:32 Реубен: евр. “хараач, хүү байна” мөн “миний зовлонг харсан” гэсэнтэй төстэй. гэж нэрлэв. Тэгээд тэрээр
—ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. 33Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд
—Хайр хүртээгүйг минь ЭЗЭН сонсоод надад энэ хүүг бас өглөө гээд түүнийгээ Симеон#29:33 Симеон: евр. “сонссон” гэснээс гаралтай. гэж нэрлэжээ. 34Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд
—Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви#29:34 Леви: евр. “холбосон” гэснээс гаралтай. гэжээ. 35Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд
—Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда#29:35 Иуда: евр. “магтаал” гэснээс гаралтай. гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 29: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: