Эхлэл 32
32
1Иаковыг аян замдаа явж байтал Бурханы тэнгэрэлч нар түүнтэй уулзав. 2Иаков тэднийг хармагцаа
—Энэ бол Бурханы хуаран байна гээд, тэр газрыг Маханаим#32:2 Маханаим: евр. “хоёр хуаран” гэсэн утгатай. гэж нэрлэв.
Иаков Есавд бэлэг илгээв
3Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд, 4тэдэнд тушааж
—Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ. «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа. 5Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны тааллыг хайн эзэн тандаа энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.
6Элч нар Иаковт буцаж ирээд
—Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ. 7Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтад оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр отог болгон хуваалаа. 8Тэгээд Иаков
—Хэрэв Есав ирээд, нэг отгийг нь дайрвал үлдсэн отог нь зугтах болно гэжээ.
9Иаков
—Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсдөдөө буц. Би чамайг ерөөх болно” гэж хэлсэн. 10Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон. 11Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна. 12Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн билээ гэв.#Эх 22:17
13Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, эд хөрөнгөнөөсөө ах Есавдаа зориулан бэлэг сонгожээ. 14Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц, 15гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр илжиг, арван эм илжиг бэлтгэв. 16Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа
—Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ. 17Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж
—Миний ах Есав чамтай уулзаад, “Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?” гэж асуувал, 18“Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв. 19Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тусбүрийг тууж яваа хүмүүст тушаан
—Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй. 20Та нар бас “Таны зарц Иаков бидний ард ирж байгаа” гэж хэлээрэй гэв. Иаков
—Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ. 21Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө отогтоо хонов.
Иаков Пениелд тэмцэлдэв
22Тэрээр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок гармаар гол гарчээ. 23Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт байсан болгоноо гаргажээ. 24Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа.#Хос 12:3–4 25Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ. 26Мөнөөх нь
—Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков
—Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ. 27Тэгээд тэр хүн
—Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр
—Иаков гэв. 28Тэр хүн
—Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль#32:28 Израиль: евр. “Бурхантай тэмцэлдсэн” буюу “Бурхан тэмцсэн” гэснээс гаралтай. гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.#Эх 35:10 29Иаков
—Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн
—Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.#Шүү 13:17–18 30Тэгээд Иаков тэр газрыг Пениел#32:30 Пениел: евр. “Бурханы нүүр” гэснээс гаралтай. гэж нэрлээд
—Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв. 31Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарчээ. Тэрээр түнхнээсээ болж доголж явав. 32Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж израильчууд өнөөг хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 32: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: