Эхлэл 37
37
Иосефын зүүд
1Эцгийнхээ цагаачилж явсан Канаан нутагт Иаков амьдран суужээ.
2Иаковын уг угсаа ийм билээ. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар базаахгүй мэдээ авчирчээ. 3Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуйтай урт дээл#37:3, 37:23 эсвэл өнгө алагласан эсвэл чимэглэсэн хийж өгчээ. 4Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.
5Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. 6Иосеф тэдэнд ярихдаа
—Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд
— 7Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ.
8Ах нар нь түүнд
—Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.
9Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа
—Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив. 10Тэрээр энэ зүүдээ эцэгтээ бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж
—Чи хаашаа янзын зүүд зүүдлээд байна вэ? Би бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн мөргөх гэж үү? гэв. 11Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.#Үйл 7:9
Иосефыг ах нар нь худалдав
12Ах нар нь Шехемд очиж эцгийнхээ хонийг хариулахаар явахад 13Израиль, Иосефт
—Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ
—Би энд байна гэжээ. 14Израиль түүнд
—Одоо чи яваад ах нараа бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзэж надад эргэж хэл авчир гээд түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ.
Тэрээр Шехемд ирэв. 15Харагтун, түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнийг олоод, түүнээс
—Чи юу эрж яваа юм бэ? гэж асуусанд 16тэрээр
—Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд 17тэр хүн
—Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэв. Тэгээд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ. 18Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. 19Тэд
—Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд
— 20За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. 21Реубен үүнийг сонсоод Иосефыг тэдний гараас аврахаар
—Цөмөөрөө түүнийг алахаа больё гэв. 22Реубен бас тэдэнд
—Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ. 23Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд Иосефын өмсөж байсан ханцуйтай урт дээлийг нь хуу татан 24түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон, дотроо усгүй байлаа.
25Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. 26Иуда ах дүү нартаа
—Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? 27Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, мах цусны маань тасархай гэсэнд ах дүү нар нь сонсоцгоов.
28Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд#37:28 эсвэл ах нар нь Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.#Үйл 7:9
29Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан 30дүү нартаа эргэж ирээд
—Тэр хөвгүүн алга болжээ! Би одоо хаачих вэ? гэв. 31Тэд Иосефын дээлийг аваад, нэг эр ямаа алж, цусанд нь түүний дээлийг дүрэв. 32Дараа нь тэд тэр урт алаг эрээн дээлийг илгээж, эцэгтээ хүргээд
—Бид үүнийг оллоо. Хүүгийн тань дээл энэ мөн эсэхийг хараарай! гэв. 33Тэгэхэд тэрээр дээлийг таниад
—Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тасчуулсан нь гарцаагүй гээд 34Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. 35Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж
—Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ. 36Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны ордны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарт худалджээ.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 37: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: