Эхлэл 44
44
Бениаминыг Иосеф барив
1Иосеф гэрийн даамалдаа
—Тэдний даацынх нь хэрээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутных нь аманд хий! 2Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд тарианых нь мөнгөтэй хамт хий! гэж тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж, 3үүр гэгээрэхэд эрчүүдийг болон илжгийг нь явуулав. 4Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж
—Яв, эрчүүдийн хойноос хөөн гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ? 5Энэ бол миний эзний уудаг мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь бус уу? Та нарын ингэж хандсан чинь мууг л үйлдсэн байна даа” гэж хэл хэмээжээ.#44:5 ЭНО-д Та нар юунд манай эзний мөнгөн аягыг хулгайлав? гэж байдаг бол Еврейд нь ийм үг байхгүй.
6Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв. 7Тэд
—Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Ийм зүйл үйлдэх нь таны зарц нараас хол байг. 8Харагтун, бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахан хулгайлах билээ? 9Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэг. Бид ч бас эзнийхээ боол болог гэсэнд 10даамал
—Тэгвэл та нарын үгээр болог. Хэнээс тэр юм олдоно, тэрээр миний зарц болж, та нар харин гэм зэмгүй болно гэв. 11Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд 12даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжиж, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ. 13Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.
14Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв. 15Иосеф тэдэнд
—Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлгө тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв. 16Иуда
—Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв. 17Харин Иосеф
—Ийм юм үйлдэх нь надаас хол байг! Гараас нь аяга олдсон тэр хүн л миний зарц болно. Та нар харин эцэгтээ амар тайван буцацгаа гэв.
Бениаминыг Иуда хаацайлав
18Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь
—Эзэн минь ээ! Зарц тань эзнийхээ сонорт нэг үг айлтгая. Та болгооно уу? Таны уур хилэн зарцынхаа эсрэг бүү шатаг. Учир нь та бол Фараонтай адил билээ. 19Эзэн минь, та зарц нараасаа “Та нар эцэгтэй юү, дүүтэй юү?” гэж асуусан. 20“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хөвгүүн бий, түүний ах нь үхсэн тул тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэндээ хэлсэн билээ. 21Та зарц бидэнд “Түүнийгээ над дээр аваад ир! Би түүнийг чинь үзье” гэж хэлсэн шүү дээ. 22Тэгэхэд “Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно” гэж бид эзэндээ хэлсэн билээ. 23Тэгэхэд та зарц нартаа хандаж “Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй” гэсэн билээ. 24Тэгээд бид таны зарц, эцэгтээ буцаж очихдоо эзнийхээ үгийг түүнд хэлсэн. 25Тэгээд эцэг маань “Буцаж яваад, бидэнд жаахан хоол хүнс худалдаж ав!” гэхээр нь 26“Бид явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт байвал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт байхгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд 27таны зарц, бидний эцэг бидэнд хандан “Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн. 28Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тасчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй. 29Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч яваад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та нар уй гашуудалтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно” гэв. 30Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол 31эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл бидний эцэг, таны зарцын буурал толгойг таны зарц бид уй гашуудалтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно. 32Таны зарц би эцэгтээ энэ хүүгийн төлөө даалт гаргаж “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө бүх өдрүүддээ нүгэлтэн болно” гэж хэлсэн билээ. 33Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулаач! 34Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гай зовлонг надад бүү харуулаач гэв.
Одоогоор Сонгогдсон:
Эхлэл 44: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: