Эхлэл 49

49
Иаковын эцсийн үгс
1Иаков хөвгүүдээ дуудан
—Та нар цугларцгаа. Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье.
2Иаковын хөвгүүд ээ!
Та нар цугларцгааж, сонсоцгоо!
Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
3Реубен, чи бол миний ууган хүү,
Миний хүч чадал,
Сүр хүчний минь охь,
Цог жавхлангийн оргил,
Эрч чадлын дээд боловч
4Ус шиг бургилж байсан учир
Чи эрч чадлын дээд болж чадахгүй.
Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.
Тэр миний орон дээр гарсан юм.
5Симеон, Леви хоёр ах дүүс.
Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.
6Сэтгэл зүрх минь тэдний чуулалд бүү оролцог.
Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг.
Уурынхаа эрхээр тэд хүн алжээ
Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ.
7Тэдний уур догшин ширүүн,
Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг!
Би тэднийг Иаковын дунд хувааж
Израилийн дунд тараана.
8Иуда!
Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно.
Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно.
Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно.
9Иуда, чи бол арслангийн гүег юм.#Тоо 24:9; Илч 5:5
Хүү минь!
Чи барьсан олзоо орхин босов.
Тэр мяраан арслан шиг хэвтэнэ.
Арслан болохынх нь хувьд
хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?
10Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.
Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.
Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
11Илжгээ усан үзмийн модноос уяж
Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж
Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.
12Дарснаас болж нүд нь улайж
Сүүнээс болж шүд нь цайх болно.#49:12 эсвэл Түүний нүд дарснаас ч гүн хар, түүний шүд сүүнээс ч илүү цагаан.
13Зебулун далайн эрэгт амьдран сууж
Усан онгоцны зогсоолтой болж,
Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжнө.
14Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг яс сайтай илжиг юм.
15Тэрээр амрах газраа сайн,
тэр газраа таатай гэдгийг хараад
Мөрөө доошлуулж ачаагаа үүрээд
Албадлага дор зарцлагдана.
16Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд
Ард олноо шүүх болно.
17Дан замын хажуугийн могой,
Морины өсгийг хатгаж
Унаж яваа эзнийг нь арагш унагадаг
Замын хажуугийн хорт могой болно.
18ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.
19Гад нь цэргээр довтлуулавч
Тэднийг өсгий даран довтолно.
20Ашерын хоол хүнс тос дааж
Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.
21Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.#49:21 эсвэл Нафтали нь сайхан мөчир гаргасан саглагар мод юм.
22Иосеф нь үр жимс ихтэй мөчир.
Булгийн дэргэдэх үржил шимтэй мөчир
Тэр мөчир нь ханыг даван ургана.#49:22 эсвэл Иосеф бол булгийн дэргэдэх зэрлэг илжиг, Толгодын оройд зогсох зэрлэг унага юм.
23Мэргэн харваачид түүнийг хорсолтойёо харваад
Нэхэн хөөсөн боловч
24Иосефын нум бат бэх,
Гар нь хүчтэй байх бөгөөд#49:24 эсвэл Гэвч тэдний нум зомгол болон хугарч, тэдний гарын булчин сүйднэ.
Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,
Израилийн Хад болох Хоньчин гарах болно.
25Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно.
Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан
Тэрээр чамайг ерөөх болно.
Дээр тэнгэрийн ерөөл
Доор оёоргүй гүний ерөөл
Хөх ба умайн ерөөл энэ болой.
26Чиний эцгийн ерөөл бол
Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж
Мөнх уулсын хязгааргүй шиг
Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр
Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.
27Бениамин нь олзоо урж тасчих чоно.
Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.
28Эдгээр нь Израилийн арван хоёр овог болжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тусбүрд тохирох ерөөлийг хайрлажээ.
Иаков өөд болов
29Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь
—Би өөрийн хүмүүс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй минь хамт оршуулаарай. 30Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн эсрэг талд, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм.#Эх 23:3–20 31Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм.#Эх 25:9–10, 35:29 32Тэр талбай ба тэндхийн агуйг Хитийн хөвгүүдээс худалдаж авсан гэв. 33Иаков хөвгүүддээ захиасаа өгч дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өөрийн хүмүүс уруугаа оджээ.#Үйл 7:15

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 49: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү