Эхлэл 50:14-21
Эхлэл 50:14-21 АБ2013
Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүний хамт Египетдээ буцаж иржээ. Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад —Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж —Эцэг чинь нас барахынхаа өмнө “Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав. Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн —Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв.