Еврей 2
2
Анхаарах сэрэмжлүүлгэ
1Тиймээс бид гулсаад өнгөрчихгүйн тулд сонссоноо тун анхаарах ёстой. 2Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулгаваргүйдэл нь шударга хариугаа хүртсэн бол, 3бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм. 4Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ.
Дорд болгоод өргөмжлөхүй
5Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй. 6Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.#Дуу 8:4–6 (LXX)
“Хүн гэгч юу болоод
Та түүнд санаа тавьж,
Хүмүүн гэгч юу болоод
Та түүнийг анхаарна вэ?
7Та түүнийг тэнгэрэлч нараас
арай доохно болгожээ,
Алдар хүндийн титмийг
Та түүнд өмсгөжээ,
[Мутрынхаа бүтээлүүдийг
захируулахаар томилжээ.]#2:7 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй. (Дуу 8:6 үз.)
8Та бүх юмсыг [түүний]
хөл дор оруулсан”
гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юуг ч Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. 9Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. 10Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. 11Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
12“Таны нэрийг Би
Ах дүүстээ тунхаглана,
Чуулган дунд Би
Таныг магтах болно”,#Дуу 22:22
13мөн
“Итгэлээ Би Түүнд тавина”
“Намайг болон
Надад Бурханы өгсөн
хүүхдүүдийг харагтун”
гэжээ.#Иса 8:17–18 14Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, 15бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. 16Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг.#Иса 41:8–9 17Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. 18Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.
Одоогоор Сонгогдсон:
Еврей 2: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: