Еврей 5
5
1Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог. 2Тэр өөрөө ч мөхөсдөлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв. 3Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.#Лев 9:7 4Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна.#Гэт 28:1 5Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө үүнчлэн алдаршуулаагүй ч Түүнд
“Чи бол Миний Хүү
Өнөөдөр Би Чамайг төрүүлэв”#Дуу 2:7
гээд, 6бас өөр газар
“Мелхизедекийн хэргэмийн дагуу#5:6 эсвэл Мелхизедек шиг
Чи мөнхийн тахилч юм”
гэж Айлдагч нь алдаршуулсан юм.#Дуу 110:4 7Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.#Мт 26:36–46; Мк 14:32–42; Лк 22:39–46 8Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. 9Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд 10Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу#5:10 эсвэл Мелхизедек шиг Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.
Төлөвшилд хүрээгүй талаарх сануулга
11Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. 12Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.#1Ко 3:2 13Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ. 14Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.
Одоогоор Сонгогдсон:
Еврей 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: